Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

"Цэцэрлэг бороо-1" экспедицийн 2019 оны үйл ажиллагааны тайлан

Шинэчлэгдсэн: 2019-11-14 10:17:23

2018 оны 10-р сараас 2019 оны 03-р сард газар тариалангийн бүс нутаг болох аймгийн зүүн талын сумдаар, мөн баруун талын сумдын нутгаар бага хур тунадас орж, 4-р сард 2018 оны мөн үеэс ихэнх нутгаар 1.2-20.0 мм-ээр, олон жилийн дундаас 0.7-10.5 мм-ээр бага хур тунадас орсон байна. Салхи секундэд ихэнх нутгаар 12-24 метр хүрч ширүүссэн зүүн талын сумдаар тохиолдол 11-19 өдөр байна. Бэлчээрийн ургамлын хувьд 04-р сарын 25-ны байдлаар бүх сумдын нутгаар цухуйлтийн үе шат жигдэрсэн ургамлын өндөр 1-3 см, хуурайшлын зэрэг аюултай буюу нэн аюултай түвшинд хүрсэн байв. 5-р сард 2018 оны мөн үеэс ахиу,олон жилийн дундажаас бага /Өгийнуур/ хур тунадастай, бэлчээрийн ургамлын хувьд 05-р сарын 25-ны байдлаар бүх сумдын нутгаар цухуйлтын үе шат жигдэрсэн ургамлын өндөр 1-3 см,   06-р сард 2018 оны мөн үеэс 0.5-42.6 мм-ээр, олон жилийн дундажаас 4.8-28.0 мм-ээр бага хур тунадас орсон. 7,8,9-р сард 2018 оны мөн үе болон олон жилийн дундажаас бага хур тунадас орсон. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2019 оны 5 сард Архангай аймгийн Булган сумын нутагт газар тариалан болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлж, гадаргын ус, усан сангийн нөөцийг тэтгэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх  зорилгоор 1 удаа үйл ажиллагаа явуулж 2 пуужин харваж, 6 гр урвалж цацав. Ноцоох зуух 6,7,8-р сард 3 удаагийн гаралт хийж ихээхэн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарсан үүлгүй, үүл болон агаар дахь услагын хэмжээ бага байсан учир үйлчлээгүй болно.  

2019 онд экспедиц 1 удаа гарч ажилласнаар ажиллагаа үр дүнтэй болж нийт 1797,9 км/кв талбайд  251706 метр/куб ус оруулж 5.0 сая төгрөгийн хурын усыг буулгасан байна.

 

         ТАЙЛАН БИЧСЭН:

                    

            ХХЦАЗН АСУУДАЛ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР................. С.МӨНХТӨР