Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

"Цэцэрлэг бороо-1" экспедицийн 2020 оны үйл ажиллагааны тайлан

Шинэчлэгдсэн: 2021-01-20 14:20:32

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2020 оны 5,6,7-р сард Архангай аймгийн Цахир, Өндөр-улаан, Тариат, Их-тамир, Булган, Төвшрүүлэх, Цэнхэр, Өгийнуур сумдуудын нутаг дэвсгэрээс хур тунадас, газар тариалан болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлж, гадаргын ус, усан сангийн нөөцийг тэтгэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх  зорилгоор нийт 10 удаа үйл ажиллагаа явуулж зонхилох урсгалын чиглэл нь ихэвчлэн хүйтэн фронтын ард баруун болон баруун хойдын урсгалтай давхраат бөөн, борооны давхраат, зарим тохиолдолд борооны бөөн үүлэнд нөлөөлж 36 пуужин 108 гр урвалж, ноцоох зуух 1 удаа ажиллуулж 2 ш түлш шатааж 20 гр урвалж зарцуулж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явууллаа. 6 дугаар сард зарим газраар олон жилийн дунджаас 16,5-42,2 мм, 7 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 15,0-116,8 мм, 8 дугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 14,2-82,7  мм ахиу хур тунадас орсон.  Цаг агаарт зориудаар нөлөөлсний үр дүнд давхардсан тоогоор  нийт 22572.0 км/кв талбайд 387.1 сая төгрөгийн 19.357.950 м3 ус оруулсан байна.  6,7-р сард газрын гарц бага зэрэг сайжирсан боловч 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын мэдээгээр  нийт нутгийн 20 хувь нь өвөлжилт, хаваржилт хэвийн, 80 орчим хувь нь бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн байна. Үүний шалтгаан нь улсын хэмжээнд малын тоогоороо тэргүүлдэг /Тэмээ-1362, Адуу-425937, Үхэр-710077, Хонь-3321255, Ямаа-1708405/, 04-р сард бэлчээрийн ургамалд цухуйлтын үе шат ажиглагдаагүй, 05 дугаар сарын 2-р 10 хоногоос цухуйлтын үе шат ажиглагдаж эхэлсэн ба нэг наст ургамал болон ширэг улалж зэрэг зарим нэг ургамал дээр үрийн боловсролтын үе шат ажиглагдаагүй шууд хаталт хагдралтын үе шатанд шилжсэн. Мөн агаар, хөрсний температур шөнөдөө хүйтэн, өдөртөө хэт халсан, 10 м/с дээш салхитай өдрийн тоо 4-6 дугаар саруудад 2-75 удаа тохиолдож байснаас ургамлын ургалтанд сөрөгөөр нөлөөлсөн байна.

 ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ "ЦЭЦЭРЛЭГ БОРОО-1"ЭКСПЕДИЦ