Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

“Цэцэрлэг бороо-1” экспедицийн үйл ажиллагааны тайлан

Шинэчлэгдсэн: 2019-11-15 01:11:35

4-р сард зүүн болон зүүн хойд талын /Өндөр-улаан, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат/ сумдын нутгаар ОЖД-аас 25,7-71,3%-р буюу 5,5-15,6 мм-ээр бага хур тунадастай бэлчээрийн ургамлын ургалтын байдал 50 гаруй хувь нь дунд, 40 гаруй хувь нь муу, ургамлын өндөр 1-4 см байсан.

5-р сард аймгийн нийт нутгаар ОЖД-аас 12,7-79,1%-р буюу  4,8-36,1 мм-ээр бага хур тунадастай  20,25-ны байдлаар аймгийн нийт нутгаар  бэлчээрийн ургамлын  ургалтын байдал Тариат, Булган сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар  70 гаруй хувь нь дунд, 20 гаруй хувь муу, Ургамлын өндөр 2-5 см бөгөөд зарим сумдаар гандалтын байдалтай байсан. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2018 оны 5,6 сард Архангай аймгийн Цахир, Өндөр-улаан, Ихтамир, Булган, Төвшрүүлэх, Цэнхэр сумдуудаар хур тунадас нэмэгдүүлэх, газар тариалан болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлж, гадаргын ус, усан сангийн нөөцийг тэтгэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх  зорилгоор нийт 7 удаа үйл ажиллагаа явуулж 16 пуужин 48 гр урвалж, ноцоох зуух 1 удаа ажиллуулж 5 ш түлш шатааж 50 гр урвалж зарцуулж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан. Мөн 5-р сард 3 удаагийн гаралт ихээхэн хэмжээний нутаг дэвсгэрийг хамарсан үүлгүй, үүл болон агаар дахь услагын хэмжээ бага, аймгийн нийт нутгаар  салхины хамгийн их хурд секундэт 12-24  метр хүртэл  ширүүссэн бөгөөд хамгийн  их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Булган сумдын  нутгаар секундэт 15-24 метр, бусад сумдын нутгаар 12-14  метр хүрч, 10 м/с дээш салхитай өдрийн давтагдал ихэнх сумдын нутгаар 17-24 удаа  ажиглагдсан, хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр Цэцэрлэг, Чулуут, Хотонт, ӨндөрУлаан сумдын нутгаар 16-19 өдөр, бусад сумдын нутгаар 21-28 өдөр ажиглагдсан  зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан нөлөөлөх боломж бага байлаа. Хэдий тийм боловч хур тунадасны хэмжээг зохих түвшинд нэмэгдүүлж, таримал болон бэлчээрийн ургацанд дэмжлэг үзүүлэн 6,7-р сард газрын гарц сайжирч ган тайлагдан зуншлага эрс сайжирсан байна.  

2018 онд нийт 7 удаа гарч ажилласан. Ажиллагаа тус бүр үр дүнтэй болж давхардсан тоогоор  нийт 120,958 км2 талбайд 676.7 сая төгрөгийн 33,831,860 м3 ус оруулсан байна. Үүнээс цалин томилолт болон урсгал зардалд 16.4 сая төгрөгийг хасаж 660,3 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

УЦУОШТөв "Цэцэрлэг бороо-1" экспедиц