Урьдчилсан мэдээ > Сарын урьдчилсан төлөв
Сарын урьдчилсан төлөв


2021 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Архангай аймгийн нутгаар: Энэ сард агаарын дундаж температур баруун сумдын нутгаар ОЖД–ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна.
Зураг 6. 2021 оны 1 дүгээр сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ, °С
[Х – агаарын температур ОЖД – аас хүйтэн, Н – агаарын температур ОЖД – ийн орчим]
Хур тунадас нийт нутгаар ОЖД орчим байх төлөвтэй байна.
Зураг 7. 2021 оны 1 дүгээр сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан мэдээ, мм
[И – хур тунадас ОЖД – аас ахиу, Б – хур тунадас ОЖД – аас бага Н – хур тунадас ОЖД – ийн орчим]
Зураг 9. 2021 оны 1-р сарын температур, хур тунадасны явц
[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,
хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]
Нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10°С–аар хүйтэрнэ.
Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар ихэнх нутгаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 12–14 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.
АРХАНГАЙ АЙМГИЙН УЦУОШТ
Харилцах утас: 95756792, 93028822
Web: arkhangai.tsag-agaar.gov.mn