Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Архангай аймгийн 2023 оны 11 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцөл, Эрсдлийн мэдээ


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар -9.2 градусаас -12.5 градус хүйтэн, агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас -1.7 градусаас -5.2 градус хүйтэн, агаарт өдөртөө аймгийн ихэнх нутгаар 7,0-11,0 градус дулаан, шөнөдөө Эрдэнэбулган, Цэцэрлэг, Хашаат, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 22,0-24,0 градус, бусад нутгаар 25,0-29,0 градус хүйтэн байсан.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-4 удаа цас 2,3 – 11,9 мм тунадас орсон нь олон жилийн дундажтай харьцуулахад бүх сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байна.
Цасан бүрхүүл: Сумын төвийн ойролцоо хэмжсэн цасны мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байна. Цасны дундаж зузаан ӨндөрУлаан, Булган, Эрдэнэбулган сумдын нутгаар 2-4 см, Цэцэрлэг, Чулуут, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 5-6 см, бусад сумдын нутгаар 8-14 см байсан байна. Цасны дундаж нягт Хангай, Чулуут, Булган, Өгийнуур, Цэцэрлэг сумдаар 0.12-0.14 г/см3, Өлзийт,Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Жаргалант сумдаар 0.15-0.16 г/см3, Тариат, Төвшрүүлэх, Хайрхан сумдаар 0.17-0.18 г/см3, Хотонт, Цахир сумдаар 0.19-0.20 г/см3 байна.
2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл манай аймгийн нийт нутгийн 70 гаруй хувьд их эрсдэлтэй, 15% орчим нэн их эрсдэлтэй, 14 орчим хувьд нь дунд, 1 хувь орчимд хамгийн бага эрсдэлтэй гарлаа.
Аймгийн 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын мэдээгээр нутгийн 60 гаруй хувьд 1-3 дахин хэтэрч гарсан, 11 дүгээр сарын эхний өдрүүдэд цас ахиу орсон, температурын хувьд өдөр, шөнийн температурын хэлбэлзэл их, хүйтэн жиндүү, салхи ихтэй, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдсан, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурсан зэрэг нь өвөлжилт, хаваржилтын байдал хүндрэх нөхцлийг бүрдүүлж байна.
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур болон хур тунадас олон жилийн дундаж /ОЖД/–ийн орчим байх боловч хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар ОЖД–аас 3–4°С–аар хүйтрэх, хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орж, агаарын дундаж температур ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй өдөр, шөнийн температурын хэлбэлзэл их байна.
Цаашид Хүйтний улирлын төлөвөөр олон жилийн дунджаас 12 дугаар сард баруун, баруун хойд хэсгээр дулаан, бусад нутгаар дунджийн орчим, 01 дүгээр сард бүх нутгаар хүйтэн, 02 дугаар сардаа орчим, хур тунадасны хувьд олон жилийн дунджаас 12 дугаар сард баруун, баруун хойд хэсгээр ахиу, бусад сумдын нутгаар дунджийн орчим, 1,2 дугаар сардаа орчим байх төлөвтэй байгаа тул эртнээс өвөлжилтийн байдлыг сайтар хангаж отор нүүдэл хийж, малын тоог бууруулах, цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ гаргасан үед хол замд гарахгүй байх, малаа нөмөр, нөөлөг газарт болон ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд, өндөр настай хүмүүсийг малд явуулахгүй байх зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй.
АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Архангай аймгийн 2023 оны 11 дүгээр сарын эхний 10 хоногийн цаг агаарын нөхцөл, Эрсдлийн мэдээ | 2023-11-15 | 2023-11-27 | 23 |
2023 оны 11 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм | 2023-11-11 | 2023-11-28 | 17 |
2023 оны 10 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм | 2023-10-21 | 2023-11-27 | 39 |
2023 оны 10 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм | 2023-10-11 | 2023-11-27 | 39 |
2023 оны 09 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм | 2023-10-01 | 2023-11-27 | 37 |