> Цаг уурын шинжилгээний мэдээ

7 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2023-03-30 15:44:06

                                                         

ЦАГ АГААРЫН 7 ХОНОГИЙН ТОЙМ

/ 2023 оны 03-р сарын 20-ны 08 цагаас 2023 оны 03-р сарын 27-ны 08 цаг хүртэлх /

Хур тунадас: 20-нд Эрдэнэбулган, Тариат, Жаргалант,  Хангай, Чулуут сумдын нутгаар 0.0-1.0 мм, 21-нд Тариат, Цахир сумдын нутгаар цас ороогүй, бусад сумдын нутгаар 0.0-7,7 мм, хур тунадас орсон байна.

Нийлбэр хур тунадасны хэмжээгээр: Өнгөрсөн 7 хоногт орсон нийлбэр хур тунадасны хэмжээгээр Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Хашаат, Хотонт, сумдын нутгаар 3,8-7,7 мм, бусад сумдын нутгаар 0,0-3,0 мм хур тунадас орсон байна.

Салхи: 20-нд Эрдэнэмандал, Булган,Цэцэрлэг сумдын нутгаар секундэд 11 метр, 21-нд Төвшрүүлэх, Жаргалант, Өгийнуур, Хангай, Хотонт сумдаас бусад сумдын нутгаар секундэд 11-16 метр, 22-нд Тариат сумын нутгаар секундэд 12 метр, 25, 26-нд Цэцэрлэг сумын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүслээ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 0-10 метр байлаа. 

Агаарын температур: Хойд, Урд тэрх, Суман, Чулуут, Орхон голын хөндийгөөр шөнөдөө -9...-28 градус, өдөртөө -3...-11 градус хүйтэн бусад нутгаар -15...-21 градус хүйтэн, өдөртөө +3...+12 градус дулаан байлаа.

Цасны зузаан:.Өглөөний 08 цагийн өртөө, харуулуудын мэдээгээр Батцэнгэл,  Хайрхан, Цахир сумдын нутгаар цасан бүрхэцгүй  байна. Бусад сумдын нутгаар 0-11 см цасан бүрхэцтэй  байна. 

 

 

                                                                        Тойм бичсэн:

МҮХ-ийн синоптик инженер Б. Лхамсүрэн

Харилцах утас: 99153642