> Цаг уурын шинжилгээний мэдээ
АРХАНГАЙ АЙМГИЙН 2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Архангай аймаг нь Уур амьсгалын хувьд эх газрын эрс тэс хахир, хахирлаг уур амьсгалтай байдаг. Аймгийн нийт нутаг нь хотгор гүдгэр ихтэй төдийгүй байгаль уур амьсгалын хэд хэдэн бүс бүслүүрт хуваагддаг нь агаарын температурын өөрчлөлт ихтэй.
Aгаарын температур олон жилийн дундаж нь нутгийн баруун хэсгээр -220С-аас -280С, бусад нутгаар -140С-аас -220С хүйтэн байдаг.
Аймгийн нутгаар 02 дугаар сард агаарын дундаж температур -9.70С -аас -19.60С байгаа нь өмнөх жилээс 2.80С-аар, ОЖД-аас 2.50С-аар дулаан байсан байлаа. Сарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайц Хайрхан, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 4.00С-аас 6.40С, Батцэнгэл, Эрдэнэмандал, Жаргалант, Булган сумдын нутгаар 3.30С-аас 4.10С Өндөр-Улаан, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх, Эрдэнэбулган 1.10С-аас 4.40С, Хангай, Цахир, Чулуут, Тариат -0.30С-аас 0.50С дулаан сар байлаа.
Энэ сард агаарын их температур Цахир, Тариат -30С-аас -40С, Чулуут, Жаргалант, Өлзийт, Хотонт, Өндөрулаан, Булган сумдад 60С-аас 90С, бусад сумдын нутгаар 100С-аас 120С-аас хүрч дулаарсан байна.
Агаарт хамгийн бага утга нь Чулуут, Тариат, Цахир, Өндөр-Улаан, Батцэнгэл, Өлзийт сумдын нутгаар -300С-аас -330С, Хашаат, Өгийнуур сумдын нутгаар -280С, бусад сумдын нутгаар -200С-аас -250С, агаарт -300С-аас давж хүйтэрсэн өдөр Тариат, Өндөрулаан, Чулуут сумдад 5, Батцэнгэлд 1, Өлзийтэд 2 удаа тус тус ажиглагдаж агаарын их, бага температурын хэлбэлзэл ихтэй сар байлаа.
Хур тунадас ОЖД-аар нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байдаг.
Аймгийн хэмжээнд бүх нутгаар 1-4 удаагийн давтамжтайгаар 0.0-3.9 мм тунадас орсон нь Булган суманд ОЖД-аас ахиу, Тариат, Төвшрүүлэх сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад сумдаар бага тунадас унасан байна. Хамгийн их тунадас Булган суманд 3.9 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ сард салхины хамгийн их хурд секундэт 9-22 м/с хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Хайрхан суманд 22 м/с, Эрдэнэмандал, Батцэнгэл сумдад 19-20м/с, Чулуут, Өлзийт сумдад 8-9м/с, Хангай, Эрдэнэбулган, Жаргалант, Хотонт, Өгийнуур, Цахир сумдад 11-12 м/с, бусад сумдын нутгаар 14-17 м/с хүрч салхиласан байна.
10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Жаргалант, Цахир сумдад 3-4 удаа, бусад нутгаар 1-2 удаа, Өлзийт, Чулуут сумдад ажиглагдаагүй их салхи өмнөх он, сараас харьцангуй бага салхитай сар байлаа.
Цэцэрлэг сум ээлжийн амралттай учир мэдээ боловсруулагдаагүй болно
Уур амьсгалын тойм бэлтгэсэн:
Уур амьсгалын үйлчилгээний инженер Ц. Өлзийсайхан
Утас: 99727994