Урьдчилсан мэдээ - Гадаргын ус

Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз

Шинэчлэгдсэн: 2024-11-29 03:41:32

Монгол орны нийт гол мөрөнд 10 дугаар сарын дунд үе ба 11 дүгээр сарын эхээр мөсний үзэгдэл ажиглагдаж эхлэх ба 11 дүгээр сарын 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтдог. Намрын мөсний үзэгдэл эхлэх хугацааны хувьд олон жилийн дунджийн орчим буюу дунджаас 5-10 хоногоор тус тус эрт эхлэх төлөвтэй байна. Гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын сүүлийн 10 хоногт  тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг  ард иргэдэд сануулж байна.

Архангай аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний төв

Гадаргын ус судлалын салбар

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2020-10-01 2024-11-29 1406
Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ 2020-09-01 2024-12-04 502
Гол, мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ 2020-08-17 2024-12-02 350
Сэрэмжлүүлэг мэдээ: 2020-08-16 2024-12-04 756
УСНЫ ТҮВШНИЙ СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ 2020-07-16 2024-12-03 533