Урьдчилсан мэдээ > 2023 ОНЫ 5 – 7 ДУГААР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2023 ОНЫ 5 – 7 ДУГААР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Шинэчлэгдсэн: 2023-03-30 20:46:26

                                             2023 оны 5 – 7 сарын цаг агаарын мэдээ

Уур амьсгал: Агаарын температур 05 дугаар сард нутгийн баруун хэсгээр +0…+6°C, бусад нутгаар +6...+12°C дулаан, 06 дугаар сард нутгийн баруун өмнөд хэсгээр +6...+12°C, бусад нутгаар +12...+18°C дулаан байдаг. Харин 7 дугаар сард нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+14°С, бусад нутгаар +14...+20°С дулаан байдаг. Хур тунадасны хувьд 5 дугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20 – 30 мм, бусад нутгаар 10 – 20 мм ордог бол 6 дугаар сард Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар 40 – 70 мм, бусад нутгаар 30 – 40 мм тунадас ордог. Харин 7 дугаар сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 70 – 100 мм, бусад нутгаар 30 – 70 мм бороо ордог байна.

                      2023 ОНЫ 5 – 7 ДУГААР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Тавдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар нутгийн баруун хэсгээр +0…+6°C, бусад нутгаар +6...+12°C дулаан байдаг. 5 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар ихэнх нутгаар 20 – 30 мм ордог. 5 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Зургадугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар нутгийн баруун өмнөд хэсгээр +18...+24°C, бусад нутгаар +12...+18°C дулаан байдаг. 6 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар ихэнх нутгаар 40-70 мм хур тунадас ордог. 6 дугаар сарын нийлбэр хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Долдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+14°С, бусад нутгаар +14...+20°С дулаан байдаг. 7 дугаар сарын агаарын температур нийт нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар ихэнх нутгаар 70 – 100 мм бороо ордог байна. 7 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Зөвлөмж Агаарын температур долдугаар сард ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй. 5 – 7 саруудын ихэнх хугацаанд дулаан улирлын хэт халалт болох, хуурайшилт ихсэх хандлагатай ба үүнээс үүдэлтэй шороон шуурга, ой хээрийн түймэр зэрэг цаг агаарын болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байхыг нийт ард иргэдэд онцгойлон анхааруулж байна.

                                          Архангай Цаг Уур