Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур

2021 оны 11 дүгээр сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм

Шинэчлэгдсэн: 2024-03-17 07:42:58

 

2021 оны 11 дүгаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм

Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат,  Цахир,  сумдын нутгаар 10,2– 10,6 градус, Чулуут, Тариат, Өндөр-Улаан сумдын нутгаар 9,6 -9,7 градус, бусад сумдын нутгаа 3,8-7,4 градус хүйтэн байлаа. Хангай, Өлзийт, Хайрхан, Батцэнгэл, Хашаат Эрдэнэмандал, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад 6,1-9,0 градус ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дундажаас дулаан  байлаа. Агаарт өдөртөө Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хангай, Өлзийт,  Хайрхан, Өгийнуур, Хотонт сумдын нутгаар 8,0  - 9,0 градус, бусад сумдын нутгаар 3,0 -5,0 градус  дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Өндөр-Улаан, Цахир сумын  нутгаар  22,0-24,0 градус, бусад сумдын нутгаар 13,0 – 20,0 градус  хүйтэн байв.

Хөрсний гадаргын температур: Хөрсний  гадаргын  дундаж  температур энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын  нутгаар  4,0 - 12,0  градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Батцэнгэл, Хангай  сумдын нутгаар 21,0 градус, бусад сумдын нутгаар  7,0 - 18,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Цахир, Тариат  сумдын нутгаар  26,0-28,0 градус , бусад сумдын нутгаар  17,0 – 20,0 градус хүйтэн байсан байна.

Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 0,0 – 1.4 мм тунадас орсон  байлаа. Хамгийн их нь Өндөр-Улаан  сумын нутгаар 1,4  мм, хамгийн бага нь Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хангай, Хайрхан  сумдын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Тариат сумын нутгаар олон жилийн дунджаас их, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Эрдэнэмандал суманд хур тундас ороогүй.

Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9-20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал  сумын нутгаар секундэт 20 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Чулуут сумын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1- 10 өдөр ажиглагдсан байлаа.

Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн  ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байв. Тариат  сумын  нутгаар цасны дундаж өндөр  /зузаан / 6  см, дундаж нягт 0,19г/см3  байлаа. Бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр /зузаан / 0- 6 см байв. Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хашаат, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй.

ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох,  мал хээлтүүлэх , сааль сүү  бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өндөр-Улаан, Өгийнуур, Булган сумдын нутгаар малын усан хангамж  дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.

ХААЦУ-ын техникч Г. Ариунтунгалаг