Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2021 оны 11 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021 оны 11 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021 оны 11 дүгаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Чулуут, Өлзийт, Өндөр-Улаан, Өгийнуур, Цахир, сумдын нутгаар 10,2– 11,8 градус, бусад сумдын нутгаа 5,7-8,4 градус хүйтэн байлаа. Хайрхан, Хашаат, Тариат, Өлзийт, Жаргалант, Хотонт сумдын нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад 6,2-7,8 градус ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дандажаас дулаан байна. Агаарт өдөртөө Төвшрүүлэх сумын нутгаар 10,0 градус, бусад сумдын нутгаар 0,0 -8,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг, Чулуут, Хангай, Өлзийт, Өндөр-Улаан, Өгийнуур сумдын нутгаар 22,0-25,0 градус, бусад сумдын нутгаар 19,0 – 21,0 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 7,0 - 15,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар 14,0 – 15,0 градус, бусад сумдын нутгаар 0,0 - 9,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай, Өлзийт, Өгийнуур, Тариат сумдын нутгаар 26,0-28,0 градус , бусад сумдын нутгаар 22,0 – 24,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 0,0 – 3,7 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Булган сумын нутгаар 3,7 мм, хамгийн бага нь Хангай сумын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Булган сумдын нутгаар олон жилийн дундажтай харьцуулбал ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дундаж орчим байн. Цахир сумын нутгаар хур тундас ороогүй.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7-23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 23 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Өлзийт, Өгийнуур сумын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1- 7 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байв. Тариат, Чулуут сумдын нутгаар цасны дундаж өндөр /зузаан / 5 см, дундаж нягт 0,12- 0,17г/см3 байлаа. Бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр /зузаан / 0- 6 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал хээлтүүлэх , хужир шүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өндөр-Улаан, Өгийнуур, Булган сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын техникч Г. Ариунтунгалаг
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2021 оны 11 дүгээр сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм | 2021-12-03 | 1970-01-01 | 524 |
2021 оны 11 дүгээр сарын ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм | 2021-12-03 | 1970-01-01 | 431 |
Архангай аймгийн 2020 – 2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн | 2020-09-15 | 1970-01-01 | 776 |
Архангай аймгийн 2020 оны хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээ | 2020-04-02 | 1970-01-01 | 616 |