Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2021 оны 11 дүгээр сарын ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм

2021 оны 11 дүгээр сарын ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм

Шинэчлэгдсэн: 2024-11-30 01:53:17

2021 оны 11 дүгаар сарын ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм

Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат,  Өндөр-Улаан, Цахир,  сумдын нутгаар 10,0– 11,2 градус, Хангай, Чулуут, Өлзийт сумдын нутгаар 9,0 -9,9 градус, бусад сумдын нутгаа 4,4-7,6 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад  Тариат, Батцэнгэл, Хашаат, Чулуут, Хангай, Өлзийт, Хайрхан, Өндөр-Улаан, Өгийнуур сумдын нутгаар ахиу  дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Агаарт өдөртөө  Төвшрүүлэх, Хашаат, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 10,0-11,0градус, бусад сумдын нутгаар 3,0 -8,0 градус  дулаан байлаа. Агаарт шөнөдөө Төвшрүүлэх,  Чулуут, Өлзийт,  Өндөр-Улаан, Булган, Цахир сумдын  нутгаар  25,0-29,0 градус, бусад сумдын нутгаар 19,0 – 24,0 градус  хүйтэн байв.

Хөрсний гадаргын температур: Хөрсний  гадаргын  дундаж  температур энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын  нутгаар  5,0 - 12,0  градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Батцэнгэл, Өлзийт, Хангай  сумдын нутгаар 20,0 – 21,0 градус, бусад сумдын нутгаар  12,0 - 18,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Жаргалант,  Батцэнгэл, Цэцэрлэг, Хашаат, Хайрхан, Хотонт  сумдын нутгаар  20,0-22,0 градус , бусад сумдын нутгаар  24,0 – 230,0 градус хүйтэн байсан байна.

Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 0,4 – 9,7 мм тунадас орсон  байлаа. Хамгийн их нь Булган  сумын нутгаар 9,7  мм, хамгийн бага нь Хайрхай  сумын нутгаар 0,4 мм тунадас орсон байна. Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Чулуут, Булган сумдын нутгаар олон жилийн дундажтай харьцуулбал ахиу , бусад  сумдын нутгаар олон жилийн дундаж орчим, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.

Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 12-23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал  сумын нутгаар секундэт 23 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдрийн тоо бүх сумдын нутгаар 1- 23 өдөр ажиглагдсан байлаа.

Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн  ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байв. Тариат, Чулуут  сумдын  нутгаар цасны дундаж өндөр  /зузаан / 5  см, дундаж нягт 0,12- 0,17г/см3  байлаа. Бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр /зузаан / 0- 6 см байв.

ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох,  мал хээлтүүлэх , хужир шүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өндөр-Улаан, Өгийнуур, Булган сумдын нутгаар малын усан хангамж  дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.

ХААЦУ-ын техникч Г. Ариунтунгалаг