Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Голуудын 8-р сарын урьдчилсан мэдээ
Голуудын 8-р сарын урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2024-12-04 22:39:55
Хангай нуруунаас эх авсан Чулуут, Хойд, Урд тамир, Орхон голуудын усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэх төлөвтэй байна. Түр зуурын аадар борооны улмаас хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ. Иймд хуурай сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
Ус судлалын өртөө