Мэдээлэл > Уур амьсгалын тодорхойлолт
АРХАНГАЙ АЙМГИЙН УУР АМЬСГАЛ
Архангай аймаг нь Монгол улсын төв хэсэгт 55 мянган хавтгай дөрвөлжин км2 нутаг дэвсгэрийг хамран оршдог. Тус аймгийн баруун, баруун өмнө, өмнө хэсэг нь далайн түвшнээс 2400-3500 м өндөрт өргөгдсөн Хангайн нуруу болон түүний салбар уулс, баруун хойд хэсэгт 3000 гаруй метрийн өндөрт Тарвагатайн нуруу орших бөгөөд гол горхи, ой мод элбэгтэй. Зүүн, зүүн хойд талаараа далайн түвшнээс дээш 1000-1500 өндөртэй намхан уулс, гол мөрний хөндий эзэлсэн хээр талын байдалтай.
Далайн түвшнээс дээш 2060м өндөрт 61.1 км2 талбайтай Тэрхийн цагаан нуур, хээрийн бүсэд орших 25.0 км2 талбайтай Өгий зэрэг нуур бий. Хангайн нуруу түүний салбараас эх авсан хойд мөсөн далайн ай савд багтах хойд, урд Тамир, Тэрхийн гол, Чулуут, Хануй, Хүнүй, Гичгэнэ, Орхон зэрэг уулын ширүүн урсгалт томоохон гол, олон жижиг горхитой.
1 дүгээр зураг. Уур амьсгалын климаграмм
Аймгийн нутгийн 15% орчмыг шинэс хар модон болон холимог ой эзэлнэ. Гол мөрний хөндий, хээрийн бүсэд хар шороон ба уул-хээрийн хүрэн хөрс зонхилдог. Үет болон агь, үет ургамал хосолсон өтгөн шигүү ургамал ургана. Тайгын бүслүүрт мөнх цэвдэг нилээд тархсан байна. Рельеф, газар зүйн энэхүү өвөрмөц онцлог нь тус аймгийн уур амьсгалын өндөр уул, тал хээрийн нөхцөл ялгаа, хур чийг, дулаан, нарны цацраг хувиарлагдах зүй тогтлыг үүсгэдэг.
Уур амьсгалын хувьд эх газрын эрс тэс хахир, хахирлаг уур амьсгалтай, жилийн 4 улиралаар хэмнэлтэй байдаг.
Уур амьсгалын эх газарлаг шинж нь температурын агуургаас хамаарч жилд үнэмлэхүй утгаар 28 /Тариат/-аас 31 Эрдэнэмандал, хоногт 9-10оС тус тус байдаг болохоор Архангайн дундаж өргөрөгт <80% үүнээс бага эх газарлаг буюу манай орны хамгийн “зөөлөвтөр” уур амьсгалтай нутаг юм.
Уур амьсгалын улиралын шинж
Өвөл. Архангай аймгийн нутагт дунджаар 10 дугаар сарын 28-с 11 дүгээр сарын 3-ны үед өвөл эхэлж, 3 дугаар сарын 21-27-ны үеэр дуусч нийтдээ 140-150 хоног үргэлжилнэ. Өвлийн саруудад цаг агаар гол төлөв цэлмэг тогтуун байдаг. Хамгийн хүйтэн 1 дүгээр сарын дундаж агаарын температур 20-25оС хүйтэн, үнэмлэхүй хамгийн бага нь -40-44оС, Хангай, Тариат, Цахир сумдын нутгаар -50-50оС хүрч хүйтэрч байдаг. Энэ улиралд 5-6 мм хур тунадас унах ба харьцангуй чийгшил 50-58% байдаг байна.
2 дугаар зураг. Цэцэрлэг орчны жилийн 4 улиралын хугацаа
Хавар. Архангай аймгийн нутагт 3 дугаар сарын 20-25-ны үед хавар эхэлж, 5 дугаар сарын 25-28 хүртэл 55-63 хоног үргэлжилдэг. Хоногийн дундаж температур түргэн нэмэгдэж 4 дүгээр сарын 9-15-ны үед бүх нутгаар 0 0С-г давж дулаардаг. Агаарын даралт 826.6-846.0 гПа болж өвлийнхөөс буурна. Салхины хурд хамгийн ихсэж 5-10м/сболох бөгөөд заримдаа 24м/с хүрдэг. Энэ улиралд хуурай өдрийн тоо ихсэж дунджаар 16.6-18.6, чийглэг өдрийн тоо эрс багасч 1.1-2.0 тус тус байна.
Зун. Аймгийн нутгаар зуны улирал 5 дугаар сарын 25-28-ны орчмоор эхэлж, 8 дугаар сүүлч, 9 дүгээр сарын 15-ны орчмоор төгсдөг. Зуны улирал нийтдээ 95-106 хоног үргэлжлэх боловч Хангай, Тариат, Цахир сумын уулархаг нутгаар харьцангуй богино 60-80 хоног үргэлжилнэ. Энэ улиралд хамгийн дулаан болж, хур тунадасны дийлэнх хэсэг ордог. Салхины хурд бусад улиралаас бага 1.6-3.6м/с байх бөгөөд уул хөндийн өдөр шөнөөр чиглэлээ сольдог салхи томоохон голын хөндий нутгуудаар ажиглагддаг.
Агаарын дундаж температур жилийн хамгийн дулаан 7 дугаар сард 14-200С байх бөгөөд нилээд өндөрлөг газар орших Тариатад сэрүүвтэр 12-200С байна. Үүлшлийн хэмжээ бусад улиралаас их байдаг. Нийт үүлшил дунджаар 6 балл, доод мандлын үүлшил 3.0-4.5 балл хүрдэг. Бүрхэг өдрийн тоо нийт үүлшлээр 6-15 хүрнэ. Зуны улиралд жилийн хур тунадас 60-70% нь 83-92 мм хур тунадас унадаг.
Намар. Аймгийн нутгаар намрын улирал 8 дугаар сарын сүүлч 9 дүгээр сарын эхнээс, 10 дугаар сарын эцэс, 11 дүгээр сарын эхэн үе хүртэл нийтдээ 60 гаруй хоног үргэлжилнэ. Намрын эхэн үед хоногийн дундаж агаарын температур 9 дүгээр сарын 21-27-нд +5 градусын зайцыг, 10 дугаар сарын 20-ны орчмоор 00С-ын зайцыг тус тус дайрч хүйтэрдэг. Салхины хурд 2.0-3.5 м/с болж зуны улиралаас ихэсдэг. Хур тунадасны хэмжээ намрын эхний сард 24-30 мм, сүүлийн сард 8-10 мм болж эрс буурдаг. Харьцангуй чийгшил алгуур багасч 60-54%, усны уурын даралт 3.4 гПа болно. Анхны цас дунджаар 9 дүгээр сарын 15-22-ны үед орж 9 дүгээр сарын 25-31-ны үед цасан бүрхүүл үүсэн тогтож эхэлнэ.
Хүснэгт1. Рашаан сувилал орчны улиралын хугацаа
3 дугаар зураг. Монгол орны рашааны уур амьсгалын зураг ( Г. Намхайжанцан, Б. Намбар)
Хүснэгт2. Рашааны дулаан улиралын хугацаа
Уур амьсгал.
Нарны цацраг. Нарны илч, агаар мандлын орчил урсгал, тухайн газар нутгийн хотгор гүдгэр, их, бага ямар ч орон нутгийн уур амьсгал бүрэлдэн тогтоход гол хүчин зүйл болдог. Архангай аймгийн нутагт нарны нийлбэр цацраг дунджаар 116-136ккал/см2 байдаг байна. Нарны өндөр хамгийн бага болох өвлийн улиралд нийлбэр цацрагийн хэмжээ 3-4ккал/см2 болно. Цацрагийн балансын жилийн нийлбэр дунджаар 30-37.7 ккал/см2 байна. Доод мандлын үүлшлээр 232-247 өдөр цэлмэг, зөвхөн 9-18 өдөр бүрхэг байдаг.
Тус аймгийн нутагт жилдээ 2650-2750 цаг нар гийгүүлдэг. Нарны гийгүүллийн үргэлжлэх хугацааны хамгийн их утга нь 6 дугаар сард ажиглагдаж 275 цаг, бага утга 12 дугаар сардп ажиглагдаж 169 цаг болдог. Нарны гийгүүллийн үргэлжлэх хугацааны онолын хувьд байж болох хэмжээ болон бодит хэмжээний харьцааны жилийн дундаж 55-63% байна. Өдөрт дунджаар 7-8 цаг, 11-12 дугаар сард 5.0-6.5 цаг, 5-6 дугаар сард 9.2 цаг тус тус гийгүүлдэг байна.
Агаарын температур.
Цахир, Тариат орчим Тэрх, Хойд урд Тамир, Чулуут, Хануй, Хүнүй зэрэг голыг сав нутагт жилийн дундаж агаарын температур -2...-50С хүйтэн, Хангайн нурууны зүүн хажуу нутагт 0...-20С, үүнээс зүүн тийш хээрийн бүсэд багтах Хашаат, Өлзийт, Хотонт, Батцэнгэл зэрэг сумын нутагт жилийн дундаж агаарын температур 00С дулаан байна.
Аймгийн нутагт 1 дүгээр сарын агаарын дундаж температур -200С, Тэрх, Чулуут голын хөндийд -22.0...-25.00С байдаг. Зуны улиралд агаарын температурын хамгийн их утга ажиглагдаж, 7 дугаар сарын агаарын дундаж температур Хангай нурууны салбар уулсаар 10-150С, бусад нутгаар 15-200С дулаан байна. Үнэмлэхүй хамгийн их температур аймгийн нутгаар 350С хүрч халах ба үнэмлэхүй хамгийн бага температур -530С хүрч хүйтэрдэг байна.
Цочир хүйтрэлт.
Архангай аймгийн уулархаг нутагт хөрс агаарт намрын 9 дүгээр сарын эхний 10 хоногт, 10 дугаар сарын 1-р арав хоногт ойт хээрийн бүсэд цочир хүйтрэлт болдог. Зарим жилд энэ дундаж хугацаанаас эрт 8 дугаар сарын 20-ны үеэр, эсвэл хожуу 9 дүгээр сарын 25-ны орчим цочир хүйтрэлт болох тохиолдол байдаг. Хавар сүүлчийн цочир хүйтрэлт дунджаар Хангайн нурууны ар талд 6 дугаар сарын 1-р 10 хоногт, ойт хээрийн бүсэд 5 дугаар сарын 25-30-ны үед ажиглагдах бөгөөд хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа уулархаг нутагт 90-100 орчим хоног, ойт хээрийн бүсэд 100-110 хоног үргэлжилнэ.
Хөрсний температур. Тус аймгийн нутгаар хөрсний гадаргын жилийн дундаж температур 0.8...2.00С хооронд байна. Харин Цахир, Хангай, Тариатад хөрсний гадаргын жилийн дундаж температур -20С орчим байна. Эдгээр нутагт мөнх цэвдэг их тархсан байна. Жилийн хамгийн хүйтэн 12 сарын хөрсний гадаргын дундаж температур -16...-190С, үнэмлэхүй хамгийн их хүйтэн -43...-450С хүрч хүйтэрдэг. Хамгийн дулаан 7 дугаар сарын хөрсний дундаж температур +19...+210С, үнэмлэхүй хамгийн их 61-620С хүрч халдаг байна. Хөрсний хагалбарын гүний температурыг авч үзвэл Цэцэрлэг хотод 5 дугаар сард 5 см гүнд дунджаар 10.60С, 10 см гүнд 2.30С, 10 см-ийн гүнд 2.80С, 20 см-ийн гүнд 8.40С болж гүн нэмэгдэхэд дулаардаг зүй тогтолтой байна.
Агаарын даралт. Архангай аймгийн нутаг уул нуруу, хээр тал, голын сав нутаг хосолсон жигд бус өндөртөэй тул өртөөний түвшин дэх агаарын даралт газар бүрт харилцан адилгүй. Тухайлбал: далайн түвшнээс дээш 1695 м өндөрт орших Цэцэрлэг хотод жилд дунджаар 823.0 гПа, 1700 гаруй м өндөрт орших Эрдэнэмандал суманд 847.6 гПа байдаг байна. Агаарын даралтын жилийн явцад 1 дүгээр сард хамгийн их утга, 7 дугаар сард хамгийн бага утга тус тус ажиглагддаг байна.
Үнэмлэхүй хамгийн их даралт Цэцэрлэгт 849 гПа, Эрдэнэмандалд 871 гПа, үнэмлэхүй хамгийн бага даралт Цэцэрлэгт 813гПа, Эрдэнэмандалд 832.2 гПа тус тус ажиглагдсан байна.
Салхи. Архангай аймгийн нутгаар манай орны бусад нутгийн нэгэн адил хойд, баруун хойд зүгийн салхи зонхилно. Гэхдээ тухайн орон нутгийн хотгор гүдгэрийн онцлогоос хамааран салхины чиглэлийн давтагдал харилцан адилгүй байдаг. Тухайлбал: Эрдэнэмандал суманд голын хөндийдөө дагасан баруун өмнө, өмнө зүгийн салхины давтагдал 20-22% хүрдэг бол бусад чиглэлийн салхины давтагдал үүнээс бага байдаг байна. Салхигүй үеийн давтагдал жилд дунджаар 30-40%, 1 дүгээр сард хамгийн их 34-52%, 7 дугаар сард 30-50%. Салхины жилийн дундаж хурд тус аймгийн зүүн талын хээрийн бүсэд 3-4м/с бусад ууларахг нутагт 2-3 м/с байдаг. Салхины хурдны их утга нь хавар, намрын улиралд амжиглагдах бөгөөд 4 дүгээр сард 3.4-4.6 м/с байна. Өвлийн улиралд салхины хурдны бага утга нь ажиглагдана. Салхины хурдны хангамжийн үзүүлэлтүүдийг авч үзэхэд 19-20 м/с хурдтай салхи 1 жилд 1 удаа, 25 м/с хурдтай салхи 20 жилд 1 удаа тус тус тохиолдоно.
Агаарын чийгшил. Архангай аймгийн нутагт жилийн дундаж үнэмлэхүй чийгшил 4-6 гПа байдаг. Үнэмлэхүй чийгшил 1 дүгээр сард хамгийн их утгатай 0.8-1.0 гПа, 7 дугаар сард хамгийн бага утгатай 10-12 гПа болно. Тус аймгийн нутагт жилийн дундаж харьцангуй чийгшил 50-60% байх боловч баруун хойд талын өндөрлөг нутагт зун харьцангуй их 70%, өвөл голын хөндий нутагт бас их 75% байна. Чийглэг өдрийн тоо харьцангуй чийгийн үзүүлэлтээр тогтоодог бөгөөд тус аймагт ийм өдрийн тоо жилд дунджаар 20-25, хуурай өдрийн тоо жилд дунджаар 80-90 байна. Харин хээр талын бүсэд хуурай тоо их 100-105 хүрнэ.
Аймгийн нутагт жилийн дундаж дутагдал чийгшил 3.8-5.5 гПа, хамгийн бага нь 12-2 дугаар сард 0.8-1.1 гПа, хамгийн их нь 7 дугаар сард 7.3-8.0 гПа тус тус байна.
Хур тунадас. Тус аймгийн уулархаг нутгаар нутгаар жилдээ дунджаар 400 мм-с их, уулсын хоорондох голын сав нутгаар 300-400 мм, зүүн, зүүн өмнө талын нутагт 300 мм-с бага хур тунадас ордог байна. Жилийн дулааны улиралд хур тунадасны 93.2-95.5% нь, харин хүйтний улиралд маш бага хэсэг нь ордог нь монгол орны хур тунадасны горимын нэг онцлог юм. Аймгийн нутагт 1 дүгээр сард 0.1мм-с их хур тунадастай өдрийн тоо 3-5, 1мм-с их хур тунадастай өдрийн тоо 0-9 байдаг бол 7 дугаар сард 0.1мм-с их тунадастай өдрийн тоо 17.5, 20мм-с их тунадастай өдрийн тоо 0.5-1.0 тус тус байдаг. Өвлийн улиралд 2 мм-с их хэмжээний хур тунадас орох нь 10 жилд 1 удаа, зун хоногт 30-40 мм бороо орох нь мөн 10 жилд нэг удаа, 41-50 мм тунадас унах нь 20 жилд нэг удаа тус тус тохиолдоно. Цэцэрлэг хотод хамгийн ихээр 76 мм, Эрдэнэмандалд 49.6 мм хур тунадас орж байсан байна.
4. Агаар мандлын зарим үзэгдэл.
Цас бороотой өдрийн тоо. Архангай аймгийн нутагт жилд дунджаар 50-65 өдөр бороо, 26-40 өдөр цас орох боловч өндөр ууландаа цас бороотой өдрийн тоо олон байна.
Хавар 3-5дугаар, намар 8-10 дугаар сард нойтон цас, бороо холилдон ордог бөгөөд дулаан үеийн бусад сард бороо хүйтний саруудад дан цас байдалтай орно.
Цасан бүрхүүл. Аймгийн нутгаар дунджаар анхны цас 9 дүгээр сарын 15-17-нд орж, сүүлчийн цас 5 дугаар сарын 22-27-ны үеэр ордог. Зарим жилд энэ хугацаанаас эрт болон орой орох тохиолдол байдаг. Цасан бүрхүүл дунджаар 10 дугаар сарыни 1 ба 2 дугаар 10 хоногт үүсэн тогтож, хавар дунджаар 5 дугаар сарын эхний 10 хоногт арилдаг. Цасан бүрхүүл хамгийн эрт 9 дүгээр сарын 4-14-нд тогтож хамгийн эрт 3 дугаар сарын 20-25 үеэр арилна. Тогтвортой цасан бүрхүүл 90-110 хоног тогтож дундаж зузаан нь 8-12 см, хамгийн зузаан нь 19 см байх боловч заримдаа 25-30 см ч хүрдэг. Цасан бүрхүүлийн зузаан жил бүр харилцан адилгүй байдаг бөгөөд зарим жилд 40-50 см хүрэх тохиолдол ч бий.
Үүлшил.
Архангай аймгийн нутагт жилийн дундаж нийт үүлшил 4.6-4.7 балл, доод мандлын үүлшил 1.5-2.1 балл байдаг. Жилийн дулааны улиралд үүлшил нэмэгдэж зуны саруудад нийт үүлшил 5.9-6.1 балл, доод мандлын үүлшил 3.0-3.5 балл байна. Цэлмэг өдрийн тоо нийт үүлшлээр 80-84, доод мандлын үүлшлээр 229-247, бүрхэг өдөр өдрийн тоо нийт үүлшлээр 60, доод мандлын үүлшлээр 9-19 тус тус байна.
Хүчтэй салхи.
Аймгийн нутагт хүчтэй салхитай өдрийн тоо 6-7 өдөр, хамгийн олон нь 20-24 хүрдэг. Хүчтэй салхины хоногийн явцыг авч үзвэл 3-6 цагийн хооронд хамгийн цөөн 4-7%, 12-15 цагийн үед хамгийн олон 23-25% нь тохиолдоно. Хүчтэй салхины жилийн явц салхины хурдны явцтай адилхан, өвлийн улиралд цөөн, хаврын саруудад хамгийн олон 15-20 өдөр тохиолддог.
Шороон ба цасан шуурга.
Салхины хурд хөрсний байдалтай уялдан шороон шуурганы хүч, шороон шуургатай өдрийн тоо нутаг бүхэнд харилцан адилгүй өөр өөр байдаг. Шороон шуурганы 60-75.5% нь 3-5 дугаар сард ажиглагдана. Тус аймгийн уулархаг нутагт шороон шуурганы үргэлжлэх хугацаа хамгийн бага 7-8 цаг байна. Шороон шуурганы 75-85% нь 9-20 цагийн хооронд тэр дундаа 14-19 цагийн хооронд хамгийн олон ажиглагддаг байна. Архангай аймгийн нутагт цасан шуурагтай өдрийн тоо жилд 4-6 байдаг бөгөөд зарим жил 11-15 өдөр байна. Цасан шуурга нь ихэвчлэн 9-5 дугаар саруудад ажиглагдана. Зарим жил хавар орой, намар эрт гэнэт цас орж шуурга шуурах тохиолдол бий.
Мөндөр, аянга цахилгаан. Архангай аймгийн нутагт 5-10 дугаар сард мөндөр, аянга цахилгаан ажиглагддаг бөгөөд мөндөртэй өдрийн тоо жилд дунджаар 3-7, зарим жилд 10 өдөр хүрдэг байна. Тус аймгийн нутагт зарим жилд хүчтэй мөндөр орж багагүй хохирхол учруулж байсан удаатай. Тухайлбал: 1966 оны 07 дугаар сарын 29-нд Жаргалант, Хайрхан сумын нутагт, 1968 оны 7 дугаар сард Хайрхан сумын Асгатын аманд орсон мөндрийг дурьдаж болно. Аймгийн нутагт аянга цахилгаантай өдрийн тоо жилд дунджаар 30-32, зарим жилд 60 өдөр хүрэх тохиолдол бий. Аянга цахилгаан 4-9 дүгээр сард голдуу ажиглагдах боловч 7-8 дугаар сард 10 гаруй өдөр тохиолддог.
Манан. Архангай аймгийн нутагт манантай өдрийн тоо жилд дунджаар 2-8, хамгийн олон нь 20 гаруй өдөр ажиглагддаг. Манан гол төлөв 7-8 дугаар сард ажиглагдах боловч өвлийн улиралд хааяа тохиолддог.