Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Төвшрүүлэх, Өгийнуур сумдын нутаг дэвсгэрээс цаг агаарт зориудаар үйлчлэв.

Шинэчлэгдсэн: 2021-09-18 18:04:41

“ЦЭЦЭРЛЭГ БОРОО-1”  экспедиц нь 2021 оны 05-р сарын 13-ны өдөр Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Өгийнуур сумын Дойт багийн тэмээн чулуунаас Зүүн хойноос урсгалтай үүлэнд 12 грамм урвалж цацаж зориудаар нөлөөлж ажилласнаар аймгийн зүүн талын сумдаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орууллаа. Үр дүнд нь. /Төвшрүүлэхэд 5.0 мм, Өгийнуурт 4.0 мм /  бусад нутгаар 0.0-3.0 мм тунадас орсон байна.