Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ

архангай аймгийн 2023 оны 02 дугаар сарын агаарын чанарын төлөв байдлын тайлан

Шинэчлэгдсэн: 2023-03-28 07:44:39

Цэцэрлэг хотын хүйтний улирлын агаарын чанарын төлөв байдал

/2023 оны 02 дугаар сар/

Цэцэрлэг хотын агаарын чанарыг УЦУОШТөвийн дэргэдэх “Цэцэрлэг-1” суурин харуулын цэгт  агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2),-ийн агууламжийг өдөрт 3 удаа 20 минутын дундажаар, тодорхойлж байна.

2023 оны хүйтний улирлын 02 дугаар сарын Цэцэрлэг хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын дундаж агууламжийг өмнөх оны мөн үеийн дундаж агууламжтай харьцуулахад хүхэрлэг хий 43 мкг/м3-ээр буюу 2.8 дахин их, азотын давхар исэл 56мкг/м3-ээр буюу 2.2%-иар бага  байлаа.

 

 Бохирдуулах бодисын нэр

Агаарын чанарын стандарт

MNS 4585:2016

Дундаж агууламж, мкг/м3

Хүлцэх агууламж, мкг/м3

2022 оны

02 дугаар сар

2023 оны

02 дугаар сар

Хүхэрлэг хий, SO2

450

24

67

Азотын давхар исэл, NO2

200

104

48

бага; их;  ↔ ойролцоо түвшинд /±5%/.`

 

Цэцэрлэг хотын сүүлийн 4 жилийн хүйтний улирлын гол бохирдуулах бодис тус бүрийн агууламжийг дараах хэсэгт харуулав.

Хүхэрлэг хий (SO2)

                                                                                                Зураг 1. Хүйтний улирлын хүхэрлэг хийн сарын

 дундаж агууламж, 2020-2023 он

Цэцэрлэг хотын агаар дахь хүхэрлэг хийн 2023 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 279%-иар их, АЧС дахь ХА -аас  хэтрээгүй байна  (Зураг 1).

Азотын давхар исэл (NO2)

                                                                  Зураг 2. Хүйтний улирлын азотын давхар ислийн

 сарын дундаж агууламж, 2020-2023 он

Азотын давхар ислийн 2023 оны 02 дугаар сарын дундаж агууламжийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 46,1 %-иар бага, АЧС дахь ХА-аас хэтрээгүй байна (Зураг 2).