Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны 2020 оны 12-р сарын чанарын тойм


Архангай аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 12 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгий нуур- Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 3 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2020 оны 12 дугаар сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Өгий нуур- Өгий нуур |
|
|
5,8 |
0,40 |
0,000 |
0,006 |
2 |
Урд тамир дээд |
6,34 |
0,45 |
1,1 |
0,07 |
0,001 |
0,001 |
3 |
Урд тамир доод |
4,83 |
0,90 |
0,6 |
0,09 |
0,002 |
0,003 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=8.79 буюу шүлтлэг, эрдэсжилт 690,4 мг/л буюу их эрдэсжилтэй байна, усны хатуулаг 5.60 мг-экв/л буюу боломжийн зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 107-116мг/л, орчин рН=7,16-7.46 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0,60-0,72 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус цэвэршилт 83,95% гарсан байна.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад жинлэгдэх бодис 2,1 дахин давсан, ПИЧ зөвшөөрөгдөх хэмжээнд, нийт азотын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнд байна.
Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 12 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс Өгий нуур харуулын Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналтын-шинжилгээний цэгүүдийн орчмын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.
Архангай аймаг Эрдэнэбулган сумын хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 83,95 %-ийн цэвэршилттэй байсан байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Архангай аймгийн гадаргын усны 2020 оны 12-р сарын чанарын тойм | 2021-01-05 | 2021-01-23 | 10 |
Архангай аймгийн гадаргын усны 2020 оны 11-р сарын чанарын тойм | 2020-12-11 | 2021-01-23 | 25 |
Архангай аймгийн гадаргын усны 2020 оны 10-р сарын чанарын тойм | 2020-10-31 | 2021-01-23 | 39 |
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 9-р сарын тойм | 2020-10-02 | 2021-01-23 | 30 |
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 8 дугаар сарын тойм | 2020-09-02 | 2021-01-06 | 38 |