Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
архангай аймгийн 2023 оны 04 дугаар сарын гадаргын усны чанарын тойм
Архангай аймгийн гадаргын усны чанарын
2023 оны 4 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023.04 дүгээр сард Тэрхийн цагаан нуур, Өгий нуур, Чулуут-Өндөр-Улаан, Урд тамир дээд, доод,Чулуут-Чулуут цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, Урд тамир доод цэгийн БХХ5 - MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас 1.7 дахин давсан байв.
2023 оны 4-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ.
/Хүснэгт1./-д
№ |
Харуулын нэр |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Тэрхийн цагаан нуур |
|
|
3,9 |
0.04 |
0.001 |
0.009 |
0.01 |
2 |
Өгийнуур |
|
|
2,0 |
0.22 |
0.002 |
0.039 |
0.36 |
3 |
Чулуут-Өндөр-Улаан |
|
|
2,3 |
0.06 |
0.002 |
0.008 |
0.16 |
4 |
Урд тамир дээд |
11.3 |
2,2 |
0,5 |
0.05 |
0.001 |
0.003 |
0.17 |
5 |
Урд тамир доод |
13.3 |
5.0 |
2,2 |
0.08 |
0.004 |
0.008 |
0.11 |
6 |
Чулуут-Чулуут |
|
|
3,2 |
0.04 |
0.002 |
0.003 |
0.20 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Тэрхийн цагаан нуур. усны цахилгаан дамжуулах чадвар 149.5 эрдэсжилт 110.6 мг/л, хатуулаг 1.28 мг-экв/л, төмөр 0.03 мг/л, нитрат азот 0.05 мг/л, сульфат 0.7 мг/л, хлор 4.6 мг/л, гидрокарбонат 80.5 мг/л, натри кали 3.5 мг/л байна.
Өгий нуур- Өгий нуур усны цахилгаан дамжуулах чадвар 50.3 эрдэсжилт 42.1 мг/л, хатуулаг 0.36 мг-экв/л, төмөр 0.04 мг/л, нитрат азот илр-гүй, сульфат 0.6 мг/л, хлор 4.6 мг/л, гидрокарбонат 25.6 мг/л, натри кали 5.0 мг/л байна.
Чулуут-Өндөр-Улаан усны цахилгаан дамжуулах чадвар 219.4 эрдэсжилт 169.8 мг/л, хатуулаг 2.00 мг-экв/л, төмөр 0.06 мг/л, нитрат азот 0.01 мг/л, сульфат 1.0 мг/л, хлор 5.4 мг/л, гидрокарбонат 123.2 мг/л, натри кали 4.75 мг/л байна.
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод усны цахилгаан дамжуулах чадвар 112.3-116.9 эрдэсжилт 90.7-93.0 мг/л, хатуулаг 0.92-0.96 мг-экв/л, төмөр 0.03-0.06 мг/л, нитрат азот 0.01 мг/л, сульфат 6.0-8.0 мг/л, хлор 3.2-3.9 мг/л, гидрокарбонат 56.1-59.8 мг/л, натри кали 6.3-6.5 мг/л байна.
Чулуут-Чулуут усны цахилгаан дамжуулах чадвар 160.8 эрдэсжилт 127.7 мг/л, хатуулаг 1.44 мг-экв/л, төмөр 0.03 мг/л, нитрат азот илрээгүй, сульфат 0.6 мг/л, хлор 4.6 мг/л, гидрокарбонат 92.7 мг/л, натри кали 6.0 мг/л байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс хаягдал усны сорьц авч химийн найрлага болон чанарын үзүүлэлтийг тодорхойллоо.
Шинжилгээний дүнг /MNS4943:2015/ “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан /Хүснэгт2./-д үзүүллээ.Хүснэгт2
Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ХХХ, мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
50 |
20 |
15 |
|
Орох |
8.84 |
142.0 |
166.0 |
- |
63.1 |
- |
- |
Гарах |
7.16 |
9.2 |
8.3 |
- |
10.0 |
29.4 |
3.662 |
Цэвэршилт, хувь |
95.0% |
Шинжилгээний дүнгээс үзэхэд: /MNS4943:2015/ “Хаягдал ус”ны стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс нийт азотын агууламж 1.96 дахин их байна.