Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 9-р сарын чанарын тойм
Архангай аймгийн гадаргын усны чанарын
2019 оны 09-р сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгий нуур- Өгий нуур, Тэрхийн цагаан нуур -Тариат, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 4 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 09-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
Хүснэгт-1
|
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Өгий нуур- Өгий нуур |
|
|
5.4 |
0.07 |
0.001 |
0.032 |
2 |
Тэрхийн цагаан нуур -Тариат |
|
|
3.9 |
0.05 |
0.002 |
0.044 |
3 |
Урд тамир дээд |
9.45 |
2.7 |
0.8 |
0.01 |
0.003 |
0.027 |
4 |
Урд тамир доод |
9.90 |
2.3 |
0.9 |
0.01 |
0.002 |
0.027 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=8.75 буюу шүлтлэг, эрдэсжилт 586,8 мг/л буюу их эрдэсжилтэй буюу өмнөх сартай харьцуулахад бага зэрэг буурсан байна, усны хатуулаг 1.79 мг-экв/л буюу зөөлөн устай байв. Усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
Тэрхийн цагаан нуур -Тариат Нуурын усны хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7,94 буюу сул шүлтлэг, эрдэсжилт 120,9 мг/л буюу бага эрдэсжилтэй байна, усны хатуулаг 0.62 мг-экв/л буюу маш зөөлөн устай байв. Усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй, нуурын ус цэвэр байлаа.
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт 98,7-116,3 мг/л, усны орчин рН=7,74-8,02 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0.43-0,51 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 09 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс Өгий нуур, Их тамир-Хойд тамир, Урд тамир дээд, доод хяналтын-шинжилгээний цэгүүдийн орчмын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулан 2-р хүснэгтэнд харуулав.
Хүснэгт-2
Цэг |
рН |
Жинлэгдэгч бодис мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
NH4 мг/л |
NO2 мг/л |
NO3 мг/л |
P мг/л |
Цэвэрлэгээний чанар % |
Гарах |
8.04 |
421.0 |
20.0 |
34.5 |
69.00 |
0.110 |
0.50 |
6.690 |
46.7 |
Орох |
8.20 |
697.0 |
37.5 |
39.0 |
|
|
|
|
|
MNS 4943:2015 |
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
1.5 |
|
Хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 46.7%-ийн цэвэршилттэй байсан ба цэвэршүүлж гарсан хаягдал усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч ЗДХ-ээс даваагүй, перманатын исэлдэх чанар 1.73 дахин, нийт азотын агууламж 4.64 дахин, фосфорын агууламж 4,46 дахин давсан бохирдолтой хаягдал усыг байгальд нийлүүлсэн байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧИН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ