Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Архангай аймгийн гадаргын усны 2022 оны 01-р сарын чанарын тойм
Архангай аймгийн гадаргын усны чанарын
2022 оны 01 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгий нуур- Өгий нуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 3 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2022 оны 01 дугаар сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Өгий нуур- Өгий нуур |
|
|
10.4 |
0.12 |
0.004 |
0.02 |
2 |
Урд Тамир дээд |
10.7 |
2.3 |
0.8 |
0.01 |
0.002 |
илр |
3 |
Урд Тамир доод |
10.0 |
1.8 |
1.0 |
0.01 |
0.001 |
илр |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Өгий нуур- Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=7.87буюу сул шүлтлэг, эрдэсжилт 820.9 мг/л буюу их эрдэсжилтэй байна, усны хатуулаг 2.12 мг-экв/л буюу боломжийн зөөлөн устай байв. Бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдолгүй байлаа.
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд, голын усны эрдэсжилт бага 115.6-121.2мг/л, орчин рН=7.74-7.88 буюу сул шүлтлэг, усны хатуулаг 0.48-0.52 мг-экв/л буюу маш зөөлөн устай, хүчилтөрөгчийн горим хэвийн, эрдэс азотын бохирдолгүй байлаа.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс усны сорьц авч шинжилгээ хийхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа хаягдал бохир ус цэвэршилт 81.6 % гарсан байна.
Цэвэршүүлээд гарч байгаа усан дахь бохирдуулах бодисын агууламжийг Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны стандарт MNS4943:2015 дахь зөвшөөрөгдөх дээд агууламж (ЗДХ)-тай харьцуулахад ХА-аас давж бохирдсон тохиолдолгүй байв.
Дүгнэлт: Архангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 01 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс Өгий нуур харуулын Өгий нуур, Урд тамир дээд доод цэгийн орчмын ус органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр байлаа.
Архангай аймаг Эрдэнэбулган сумын хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-ний цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 81.6 %-ийн цэвэршилттэй байсан байна.