Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал

Шинэчлэгдсэн: 2024-12-04 10:31:22

Туул голын усны чанарын 2016 оны 8 дугаар сарын төлөв байдал

Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Туул голын дагуух судалгаанд 8 дугаар сарын 17- 18-нд явж, хотоос дээш, доош хяналт-шинжилгээний 13 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр усанд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: голын усны эрдэсжилт хотоос дээш болон Улаанбаатар хот орчимд 40- 50 мг/л, хотоос доош буюу Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй  цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош 2- 3 дахин нэмэгдсэн /цахилгаан дамжуулах чанарын агууламжаар 1 дүгээр зурагт харуулав/ байна. Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлтийг дараагийн зурагт үзүүллээ.

1 дүгээр зураг. Туул голын усны цахилгаан дамжуулах чанарын өөрчлөлт,  µS/см

Хотоос дээш болон хот орчимд, Туул голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус цэвэр байсан байна,

Хотоос доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Сонгиноос Алтанбулагийн гүүр хүртэлх хэсэгт голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, 5,42- 5,58 мгО/л-т хэлбэлзэж байсан ба биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж 3,6- 5,0 мгО/л /2 дугаар зураг/ буюу ХА-аас 1,2- 1,7 дахин давсан байна. Усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж 0,48- 1,08 мгN/л-т хэлбэлзэж, ХА-аас 1,5- 2,2 дахин /3 дугаар зураг/, Хаданхясаа, Алтанбулагийн гүүрийн орчим нитритийн азотын бохирдол илэрч ХА-аас 4,5- 8,7 дахин, Шинэ гүүр, Хаданхясааны орчим эрдэс фосфор /Рэрд/-ын бохирдол илэрч, ХА-аас 1,2- 1,3 дахин давсан бохирдолтой байлаа. Энэ үед Туул голын цутгал Улиастай гол, Сэлбэ гол Улаанбаатар цэгийн орчимд /БХХ5/-ийн бохирдол тус тус илэрч, ХА-аас бага зэрэг давсан ба Сэлбэ болон гол Дунд гол Улаанбаатар цэгийн орчимд голын усанд нитритийн азотын бохирдол илэрч, ХА-аас 2- 2,8 дахин давж, Дунд гол Улаанбаатар цэгийн орчимд голын усанд нитратийн азотын бохирдол илэрч, ХА-аас бага зэрэг давсан байна.

2016 оны 8 дугаар сард хийсэн Туул голын усны чанарын шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан дараагийн хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Гол- Хяналт-шинжилгээний цэг

О2,

мг/л

БХХ5,

мг/л

ПИЧ,

мг/л

NH­4,

мг/л

Рэрд,

мг/л

MNS4586-98 усны чанарын стандарт /ХА гэх/

6<

3

10

0.50

0.1

Туул-Уубулан

8.06

0.9

4.8

0.01

<0.005

Туул-Зайсан

6.04

0.9

2.3

0.05

0.008

Туул-Сонгино доод

5.58

3.6

4.2

0.46

0.098

Туул-Алтанбулаг

5.58

5.0

6.5

1.08

0.058

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давж, их бохирдлын түвшинд үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Туул голын усны чанарын шинжилгээний дүнг бохирдуулагч 2 үзүүлэлтээр усны чанарын стандарт MNS4586-98 дахь ХА-тай харьцуулан дараагийн зургуудад харууллаа.

2 дугаар зураг. Туул голын усан дахь биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн сарын өөрчлөлт, мг/л

3 дугаар зураг. Туул голын усан дахь аммонийн азотын сарын өөрчлөлт, мг/л

8 дугаар сарын 18-нд, Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 2 байгууламжийн /цаашид ЦБ гэх/ орох, гарах 4 цэгээс авсан хаягдал бохир усанд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд тэдгээр цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 46%- 52%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 46% /4 дугаар зураг/, Нисэхийн ЦБ 52%, цэвэршүүлж байжээ.

Толгойт дахь Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.

4 дүгээр зураг. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэх чадвар,%

Дүгнэлт, 2016 оны 8 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд, Туул голын усны эрдэсжилт өмнөх сарынхаас 10- 50 мг/л буурсан ба хотоос дээш хэсэгт дунджаар 50 мг/л, хотоос доош буюу хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош 2- 3 дахин нэмэгдэж 150- 190 мг/л байсан байна.

Туул голын ус хотоос дээш хэсэгт бохирдолгүй, усны чанар сайн байсан ба хотоос доош хэсэгт бохирдлын түвшин өмнөх сарынхаас буурч, эрдэс азотын болон органик бодисын агууламж ХА-аас 1.5- 8.7 давж, их бохирдлын түвшинд хүрсэн бохирдол илрээгүй байна.  

Энэ сард Улаанбаатар хотын хаягдал бохир ус цэвэрлэх 3 байгууламжийн цэвэршүүлэх чадвар 46%- 52%-тай байсан ба үүнээс Толгойт дахь Төв ЦБ 46%-тай цэвэршүүлж байжээ. Био үйлдвэр үйл ажиллагаагаа зуны улиралд түр зогсоосон, мөн Био орон сууцны ЦБ-д гэмтэл гарсан учир ЦБ нь ажиллахгүй байлаа.

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 08 дугаар сарын тойм 2024-09-02 1970-01-01 68
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 07 дугаар сарын тойм 2024-08-05 1970-01-01 127
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 05 дугаар сарын тойм 2024-06-05 1970-01-01 158
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 04 дүгээр сарын тойм 2024-05-03 1970-01-01 172
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 03 дугаар сарын тойм 2024-04-01 1970-01-01 234
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2024 оны 02 дугаар сарын тойм 2024-03-05 1970-01-01 155
Гадаргын усны чанарын тойм мэдээ / 2024 оны 01-р сар/ 2024-02-05 1970-01-01 201
Архангай аймгийн гадаргын ус болон хаягдал бохир усны чанарын 2023 оны 12 дугаар сарын тойм 2024-01-19 1970-01-01 135
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 11 дүгээр сарын тойм 2023-12-05 1970-01-01 148
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 10 дугаар сарын тойм 2023-11-03 1970-01-01 157
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 09 дүгээр сарын тойм 2023-10-05 1970-01-01 202
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 08 дугаар сарын тойм 2023-08-24 1970-01-01 209
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 07 дугаар сарын тойм 2023-08-02 1970-01-01 164
Гадаргын усны чанарын тойм мэдээ / 2023 оны 06-р сар/ 2023-07-06 1970-01-01 167
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 05 дугаар сарын тойм 2023-06-16 1970-01-01 187
архангай аймгийн 2023 оны 04 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2023-05-03 1970-01-01 272
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 03 дугаар сарын тойм 2023-04-04 1970-01-01 146
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 02 дугаар сарын тойм 2023-03-02 1970-01-01 205
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 01 дүгээр сарын тойм 2023-01-31 1970-01-01 170
архангай аймгийн 2022 оны 12дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2023-01-03 1970-01-01 262
архангай аймгийн 2022 оны 11 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2022-12-05 1970-01-01 374
архангай аймгийн 2022 оны 10дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2022-11-16 1970-01-01 394
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2022 оны 09 дүгээр сарын тойм 2022-10-05 1970-01-01 300
архангай аймгийн 2022 оны 08дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2022-09-07 1970-01-01 297
цэцэрлэг хотын 2022 оны 07 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2022-08-25 1970-01-01 354
цэцэрлэг хотын 2022 оны 05 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2022-08-05 1970-01-01 341
цэцэрлэг хотын 2022 оны 06 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2022-08-05 1970-01-01 392
цэцэрлэг хотын 2022 оны 04 дүгээр сарын гадаргын усны чанарын тойм 2022-05-20 1970-01-01 369
цэцэрлэг хотын 2022 оны 03 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2022-04-19 1970-01-01 452
цэцэрлэг хотын 2022 оны 02 дугаар сарын гадаргын усны чанарын тойм 2022-03-10 1970-01-01 477
Архангай аймгийн гадаргын усны 2022 оны 01-р сарын чанарын тойм 2022-02-16 1970-01-01 427
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 4 дүгээр сарын тойм 2020-05-08 1970-01-01 360
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 03 дугаар сарын тойм 2020-04-03 1970-01-01 391
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 02 дугаар сарын тойм 2020-03-06 1970-01-01 484
Архангай аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дугаар сарын тойм 2020-02-03 1970-01-01 476
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 9-р сарын чанарын тойм 2019-10-03 1970-01-01 702
Архангай аймгийн гадаргын усны 2019 оны 8-р сарын чанарын тойм 2019-08-30 1970-01-01 684