Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Гадаргын усны чанарын тойм мэдээ / 2023 оны 06-р сар/
Архангай аймгийн гадаргын усны чанарын
2023 оны 06 дугаар сарын тойм
1.Гадаргын усны чанар
Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023.06 дугаар сард Хануй-Эрдэнэмандал, Суман-Тариат, Чулуут-Чулуут, Орхон-Өлзийт, Тэрхийн цагаан нуур, Гичгэнэ-Тариат, Урд тамир дээд, доод, Чулуут-Өндөр-Улаан, Өгий нуур цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Шинжилгээний дүнгээс үзэхэд: Өгийнуур усны фторын агууламж усны чанарын стандартаас 0.7 дахин давсан үзүүлэлттэй бусад үзүүлэлт хэвийн байв.
2023 оны 6-р сард хийсэн Архангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS 4586-98 усны чанарын стандартай харьцуулан /Хүснэгт1/-д үзүүллээ.
/Хүснэгт1/
№ |
Харуулын нэр |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Хануй-Эрдэнэмандал |
|
|
7.6 |
0.14 |
0.009 |
0.004 |
0.91 |
2 |
Тэрхийн цагаан нуур |
|
|
4.3 |
0.16 |
Илр-гүй |
0.003 |
0.25 |
3 |
Суман-Тариат |
|
|
3.0 |
0.22 |
Илр-гүй |
0.001 |
0.14 |
4 |
Урд тамир дээд |
9.1 |
1.2 |
2.8 |
0.11 |
Илр-гүй |
0.002 |
0.13 |
5 |
Урд тамир доод |
9.8 |
2.0 |
2.1 |
0.04 |
Илр-гүй |
0.006 |
0.01 |
6 |
Чулуут-Өндөр-Улаан |
|
|
7.3 |
0.21 |
0.004 |
0.013 |
0.10 |
7 |
Өгийнуур |
|
|
9.3 |
0.05 |
Илр-гүй |
0.003 |
2.19 |
8 |
Гичгэнэ-Тариат |
|
|
3.6 |
0.0.05 |
Илр-гүй |
0.001 |
0.25 |
9 |
Орхон-Өлзийт |
|
|
3.3 |
0.07 |
0.001 |
0.002 |
0.50 |
10 |
Чулуут-Чулуут |
|
|
2.6 |
0.05 |
0.002 |
0.001 |
0.14 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Хануй Эрдэнэмандал усны цахилгаан дамжуулах чадвар 273.0 эрдэсжилт 214.6 мг/л, хатуулаг 2.12 мг-экв/л, төмөр 0.17 мг/л, нитрат азот 0.15 мг/л, сульфат 0.28 мг/л, хлор 4.6 мг/л, гидрокарбонат 142.0 мг/л, магни 6.3 мг/л байна.
Тэрхийн цагаан нуур. усны цахилгаан дамжуулах чадвар 153.3 эрдэсжилт 118.3 мг/л, хатуулаг 1.32 мг-экв/л, төмөр 0.03 мг/л, нитрат азот 0.11 мг/л, сульфат 0.9 мг/л, хлор 8.8 мг/л, гидрокарбонат 79.3 мг/л, магни 5.4 мг/л байна
Суман Тариат усны цахилгаан дамжуулах чадвар 117.2 эрдэсжилт 90.7 мг/л, хатуулаг 1.16 мг-экв/л, төмөр 0.05 мг/л, нитрат азот 0.03 мг/л, сульфат 3.7 мг/л, хлор 4.6 мг/л, гидрокарбонат 61.0 мг/л, магни 4.9 мг/л байна
Урдтамир- Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод усны цахилгаан дамжуулах чадвар 102.3-104.4 эрдэсжилт 93.3-95.1 мг/л, хатуулаг 0.84 мг-экв/л, төмөр 0.02-0.05 мг/л, нитрат азот 0.14-0.32 мг/л, сульфат 13.5-16.1 мг/л, хлор 3.5-4.6 мг/л, гидрокарбонат 48.8-51.2 мг/л, магни 1.9-2.9 мг/л байна.
Чулуут-Өндөр-Улаан усны цахилгаан дамжуулах чадвар 113.7 эрдэсжилт 93.5 мг/л, хатуулаг 1.12мг-экв/л, төмөр 0.01 мг/л, нитрат азот 0.27 мг/л, сульфат 8.7 мг/л, хлор 3.9 мг/л, гидрокарбонат 58.6 мг/л, магни 5.4 мг/л байна.
Өгийнуур усны цахилгаан дамжуулах чадвар 613.0 эрдэсжилт 564.1 мг/л, хатуулаг 3.80 мг-экв/л, төмөр 0.03 мг/л, нитрат азот 0.06 мг/л, сульфат 92.7 мг/л, хлор 21.6 мг/л, гидрокарбонат 302.6 мг/л, магни 33.1 мг/л байна.
Гичгэнэ-Тариат усны цахилгаан дамжуулах чадвар 167.7 эрдэсжилт 132.1 мг/л, хатуулаг 1.0 мг-экв/л, төмөр 0.12мг/л, нитрат азот 0.03мг/л, сульфат 1.4 мг/л, хлор 3.4 мг/л, гидрокарбонат 62.2мг/л, магни 1.9 мг/л байна.
Орхон-Өлзийт усны цахилгаан дамжуулах чадвар 187.8 эрдэсжилт 142.1 мг/л, хатуулаг 1.68 мг-экв/л, төмөр 0.08мг/л, нитрат азот 0.00мг/л, сульфат 1.4 мг/л, хлор 4.7 мг/л, гидрокарбонат 102.5 мг/л, магни 6.3 мг/л байна.
Чулуут-Чулуут усны цахилгаан дамжуулах чадвар 160.2 эрдэсжилт 151.4 мг/л, хатуулаг 0.88 мг-экв/л, төмөр 0.09мг/л, нитрат азот 0.02 мг/л, сульфат 29.0 мг/л, хлор 3.5 мг/л, гидрокарбонат 78.1 мг/л, магни 5.8 мг/л байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах 2 цэгээс хаягдал усны сорьц авч химийн найрлага болон чанарын үзүүлэлтийг тодорхойллоо.
Шинжилгээний дүнг /MNS4943:2015/ “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан /Хүснэгт2./-д үзүүллээ.
Хүснэгт2
Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ХХХ, мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
50 |
20 |
15 |
|
Орох |
7.09 |
154.0 |
415.0 |
- |
91.3 |
- |
- |
Гарах |
7.54 |
28.0 |
78.8 |
- |
12.0 |
38.58 |
2.792 |
Цэвэршилт, хувь |
80,1% |
Шинжилгээний дүнгээс үзэхэд: /MNS4943:2015/ “Хаягдал ус”ны стандарт дахь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс Биохимийн Хэрэгцээт Хүчилтөрөгч-/БПК5/-ийн агууламж 4 дахин их, Нийт азот 2.6 дахин их байна.
АРХАНГАЙ АЙМАГ УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ