Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2016 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Арав хоногийн цаг агаарын нөхцлийн тойм
Арав хоногийн агаарын дундаж температур Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа, Түргэний уулсаар 0,0-7,1 градус сэрүүн, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайшир, Булнай, Тарвагатайн нуруу, Аж Богд уулаар 0,1-5,0 градус, Их нууруудын хотгор, Баруун хуурайн хоолой, Эдрэнгийн нуруу, Нууруудын хөндий, говийн болон Мэнэнгийн талаар 10,1-15,0 градус, Номин, Шаргын говь, Ингэн хөөвөрийн хоолойгоор 15,1-18,5 градус бусад нутагт 5,1-10,0 градус дулаан (1 дүгээр зураг) буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба дунджаас 1,1-3,5 градусаар дулаан, Ховд, Төвийн ганц нэг сумдын нутагт дунджаас бага байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутгаар 20,0-25,0 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 13,0-19,0 градус, говийн нутгаар 26,0-32,0 градус, шөнөдөө ихэнх нутагт 0,0-6,0 градус, Алтайн Өвөр говиор 11,0-17,0 градус дулаан, Хангай, Хэнтэйн, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0,0-5,0 градус, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6,0-13,0 градус сэрүүн байсан бол Их нууруудын хотгор, Алтайн Өвөр говиор 1,0-13,0 градус дулаан байв.
Хөрсний гадарга дээр өдөртөө нутгийн ихэнх хэсгээр 36,0-45,0 градус, Алтай, Хангай, Хэнтэйн, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар, Хантайшир, Хан Хөхийн нуруугаар 27,0-35,0 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 46,0-60,0 градус дулаан, шөнөдөө ихэнх нутгаар 0,0-7,0 градус, Хангай, Хэнтэйн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан тайширын нуруугаар 8,0-14,0 градус сэрүүн, говийн нутгийн баруун хэсгээр 1,0-5,0 градус ба ганц нэг сумдын нутгаар 6,0-14,0 градус дулаан байв.
Энэ арав хоногт хур тунадас ихэнх нутагт 0,0-15,0 мм, Увс, Өвөрхангай, Төвийн ихэнх, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатарийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 15,1-30,0 мм, Увсын Завхан, Хөвсгөлийн Цагааннуур, Төвийн Угтаал, Эрдэнэ, Батсүмбэр, Дундговийн Адаацаг, Хэнтийн Өлзийт, Жаргалтхаанд 30,1-40,0, Увсын Цагаанхайрхан, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Төвийн Заамар, Сүхбаатарын Түмэнцогт, Хэнтийн Өндөрхаанд 40,1-59,0 мм орсон. Харин Говь-Алтайн Алтай, Бигэр, Жаргалант сумдын нутгаар ороогүй (2 дугаар зураг) буюу нутгийн ихэнх хэсгээр дунджаас ахиу, Ховд, Завхан, Говь-Алтай, Дорноговийн зарим, Баянхонгор, Орхон, Хэнтий, Дорнодын ганц нэг нутгаар олон жилийн дунджийн орчим ба дунджаас ахиу орсон байна.
Cалхи Баян-Өлгийн Ялалт, Өлгий, Увсын Өндөрхангай, Завхан, Өмнөговь, Ховдын Мөнххайрхан, Зэрэг, Мөст, Ховд, Завханы Нөмрөг, Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Ургамал, Говь-Алтайн Тонхил, Тоорой, Бигэр, Дарви, Хөхморьт, Алтай, Бугат, Баянхонгорын Баянцагаан, Шинэжинст, Жинст, Богд, Архангайн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өвөрхангайн Хархорин, Баруунбаян-Улаан, Төгрөг, Булганы Могод, Гурванбулаг, Өмнөговийн Сайхан, Ханбогд, Цогт-Овоо, Даланзадгад, Манлай, Дундговийн Сайхан-Овоо, Мандалговь, Дорноговийн Эрдэнэ, Дэлгэрэх, Сайншанд, Замын-Үүд, Хөвсгөл, Хэнтийн Өндөрхаан, Биндэр, Оргил, Жаргалтхаан, Дэлгэрхаан, Галшар, Сүхбаатарын Баруун-Урт, Онгон, Дарьганга сумдын нутгаар 16-25 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамлын ургац 9 дүгээр сарын 30-ний байдлаар ихэнх нутагт 0,0 – 5,0 ц/га, Хөвсгөлийн Шинэ-Идэр, Тариалан, Булганы Бугат, Сэлэнгийн Орхонтуул, Ерөө, Баруунбүрэн, Сүхбаатар, Дорнодын Халхгол, Цагаан-Овоод 5,1-8,0 ц/га, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Өвөрхангайн Бат-Өлзий, Орхоны Эрдэнэт, Сэлэнгийн Түшиг, Баянгол сумдын нутгаар 8,1-9,8 ц/га, байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог
- Арав хоногийн дундуур Хэнтийн Цэнхэрмандалд цас, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай,, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Нийслэл, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Дорнодын зарим сумдын нутгаар нойтон цас орж цочир хүйтрэл болсон. Цочир хүйтэрснээс болоод Хэнтийн Өндөрхаанд цанталт үүссэн байна.
- Арав хоногийн эхээр Төвийн Зуунмод, Нийслэлийн Багануурт 9,5-10,6 мм голчтой, арав хоногийн сүүлчээр Хөвсгөлийн Хатгал, Нийслэлийн Тэрэлж, Багануурт 6,4-9,7 мм голчтой мөндөр орсон байна.
- Газар тариалангийн бүс нутгаар улаанбуудай, төмс бүрэн боловсорч, төмс, хүнсний ногоог шууд хураах ажил явагдаж байна.
9 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температурын сарын дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар, 3,5 градус сэрүүнээс 5,0 градус дулаан, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатай, Бүтээл, Бүрэн, Хан Тайшир, Гурван Сайханы нуруу, Дарьгангын тэгш өндөрлөгөөр 5,1-10,0 градус, Их Нууруудын хотгор, Баруун хуурайн хоолой, Загийн усны хөндий, Алтайн Өвөр болон Заг сүүжийн, Галба, Өөш, Долоодын говиор 15,1-21,8 градус, бусад нутагт 10,1-15,0 градус дулаан (3 дугаар зураг) буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, Төв, Дорноговийн зарим нутгаар дунджийн орчим (4 дүгээр зураг) байлаа.
9 дүгээр сард хур тунадас ихэнх нутагт 0,0-40,0 мм, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Дундговь, Сэлэнгэ, Төвийн зарим, Завхан, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 40,1-80,0 мм, Хөвсгөлийн Улаан-Уул, Өвөрхангайн Уянга, Хэнтийн Өлзийт, Өндөрхаан, Батширээт, Жаргалтхаан, Баян-Адрага, Баян-Овоо, Дорнодын Чойбалсан, Сэргэлэн, Булган, Хөлөнбуйр, Сүхбаатарын Сүхбаатар, Баруун-Урт, Асгат, Түмэнцогтод 80,1-161,2 мм орсон. Харин Говь-Алтайн Бигэр сумын нутгаар ороогүй (5 дугаар зураг) буюу Ховд, Говь-Алтай, Булган, Орхоны ихэнх, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дундговь, Сүхбаатарын зарим, сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар дунджийн орчим ба түүнээс бага (6 дугаар зураг) орсон байна.