Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 11 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021 оны 11 дүгаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Цахир, Хангай, сумдын нутгаар 10,6 – 11,4 градус, Чулуут, Тариат, Өндөр-Улаан сумдын нутгаар 9,4 -9,8 градус, бусад сумдын нутгаа 5,2-7,9 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант, Булган, Цахир сумдын нутгаар 1,0 – 1,5 градусаар хүйтэн, бусад сумдын нутгаар олон жилийн дундаж орчим байна. Агаарт өдөртөө Хашаат, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 10,0 - 11,0 градус, бусад сумдын нутгаар 3,0 -9,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хайрхан сумын нутгаар 17,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 – 29,0 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн ихэнх сумдын нутгаар 3,0 - 10,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Өлзийт сумын нутгаар 20,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 - 18,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Цахир сумын нутгаар 30,0 градус , бусад сумдын нутгаар 20,0 – 28,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 0,0 – 6.1 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Эрдэнэбулган сумын нутгаар 6,1 мм, хамгийн бага нь Эрдэнэмандал, Хайрхан сумын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Жаргалант, Өлзийт, Хайрхан, Өндөр-Улаан, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 7-17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Батцэнгэл, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Батцэнгэл сумдын нутгаар секундэт 17 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Чулуут, Өгийнуур сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1- 10 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй байв. Булган сумын нутгаар цасны дундаж өндөр /зузаан / 4 см, дундаж нягт 0,13г/см3 байлаа. Бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр /зузаан / 0- 3 см байв. Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Хангай, Өлзийт, Хайрхан, Өндөр-Улаан сумдын нутгаар цасан бүрхүүл тогтоогүй.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал хээлтүүлэх , сааль сүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өндөр-Улаан, Өгийнуур, Булган сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын техникч Г. Ариунтунгалаг