Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 04 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 1,3 – 8,1 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад бүх сумдын нутгаар олон жилийн дунджаас 5,4 – 9,1 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө Тариат, Цэцэрлэг, Чулуут, Хангай, Жаргалант, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар 14,0 – 19,0 градус, бусад сумдын нутгаар 21,0 – 23,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Эрдэнэбулган, Тариат, Батцэнгэл, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Булган, Цахир сумдын нутгаар 12,0 - 15,0 градус , бусад сумдын нутгаар 6,0 – 9,0 градус хүйтэн байсан байна. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр байхгүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумын нутгаар 10,0-13,0 градус, бусад сумдын нутгаар 5,0 - 9,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Булган, Цахир сумдын нутгаар 34,0 – 39,0 градус, бусад сумдын нутгаар 40,0 - 44,0 градус дулаан, 40 градусаас дээш дулаарсан өдөр 1-3 байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Хангай, Цахир сумдын нутгаар 16,0 - 17,0 градус, бусад нутгаар 8,0 – 13,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 0,0 – 2,4 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Өлзийт, Төвшрүүлэх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Цэцэрлэг,Батцэнгэл, Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Хайрхан, Хотонт, Өндөр-Улаан, Өгийнуур, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон сум байхгүй байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 13 – 23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар түр зуур секундэт 23 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нийт сумдын нутгаар 3 – 10 өдөр, 10 м/с –ээс бага салхитай өдөр ажиглагдаагүй байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр Төвшрүүлэх, Жаргалант сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн байна. Ургамлын өндөр 0 см байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгийн 40 хувь нь цастай байлаа. Сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр цасны дундаж зузаан 0-3 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх , бог, бод мал төллөх, ямааны ноолуур самнах зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 10-ны байдлаар мал хаваржилт хэвийн байлаа. Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Өлзийт, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ХААЦУ-ын ахлах техникч Г. Ариунтунгалаг