Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 7 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Чулуут, Булган, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 13.4 – 15,7 градус, бусад сумдын нутгаар 16,2 – 20,8 градус дулаан байв. Тариат, Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар 1,0 – 3,4 градус дулаан байна. Агаарт өдөртөө Эрдэнэбулган,Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут,Цахир,Цэцэрлэг сумдын нутгаар 24,0 – 27,0 градус, бусад сумдын нутгаар 29,0 – 32,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат, Хангай, Өндөрулаан, Булган сумдын нутгаар 2,0 – 4,0 градус, бусад нутгаар 5 – 9 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 1 – 5 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн бүх сумдын нутгаар 19,0 – 28,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 60,0 – 61,0градус, бусад нутгаар 54,0 – 57,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө нийт нутгаар 5,0 – 8,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 16 - 25 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 38,8 – 101,8 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Эрдэнэбулган суманд 101,8 мм , хамгийн бага тунадас Өгийнуур суманд 38,8 мм орсон байна. Цэцэрлэг, Батцэнгэл, Чулуут, Хангай, Жаргалант, Өлзийт, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Өлзийт, Өгийнуур, сумдын нутгаар секундэт 14 – 23 метр , бусад сумдын нутгаар секундэт 7 – 13 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Эрдэнбулган, Өлзийт, сумдын нутгаар 10 - 16 өдөр, бусад сумдын нутгаар 1 - 7 өдөр ажиглагдсан байна.
Ургамал бүрхүүл: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Өлзийт сумын нутгийн зүүн, өмнөд , Өгийнуур сумын нутгийн зүүн,өмнөд, Хашаат сумын нутгийн хойд, зүүн, өмнөд, Цэцэрлэг сумын нутгийн баруун, хойд, Булган сумын баруун, зүүн, өмнөд, Жаргалант сумын нутгийн хойд зүүн,Батцэнгэл сумын хойд, Төвшрүүлэх сумын зүүн талаар дунд , бусад сумдын нутгаар хэвийн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7 -15 см байна.Бэлчээрийн ургамлын ургацын хэмжээ Батцэнгэл, Хашаат, Хангай, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 0,8 - 1,3ц/га, бусад сумдын нутгаар 1,6 - 7,8 ц/га байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд мал оторлох ажил явагдаж байна.Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Чулуут, Хангай, Жаргалант, Өлзийт, Хайрхан, ӨндөрУлаан, Өгийнуур, Булган, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
УА,ХААЦУ-ын ахлах техникч Б.Нарантуяа.