Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 10 дүгээр сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Жаргалант, Батцэнгэл, Өлзийт, Хашаат, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 0.1 – 1.7 градус дулаан, бусад сумдын нутгаар 0,3 - 5,5 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Бүх сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,7 - 6,6 градусаар хүйтэн байсан байна. Агаарт өдөртөө Цэцэрлэг, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл,Өлзийт, Хотонт, Өгийнуур, Хангай, Эрдэнэмандал нутгаар 10,0 - 13,0 градус, бусад сумдын нутгаар 4,0 – 8,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хашаат, Жаргалант, Хайрхан, Булган, Цахир, Чулуут, Хангай сумдын нутгаар 15,0 - 21,0 хүйтэн, бусад сумдын нутгаар 7,0 – 13,0 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Хашаат, Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур сумдын нутгаар 4,0 - 7,0 градус, бусад сумдын нутгаар 6,0 - 2,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Өндөр-Улаан, Батцэнгэл, Өлзийт, Эрдэнэмандал, Цэцэрлэг сумын нутгаар 26,0 – 30,0 градус, бусад сумдын нутгаар 12,0 - 22,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Булган, Хангай, Цахир, сумдын нутгаар 16,0 - 20,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 9,0 – 14,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт сумдын нутгаар 0,0 - 16,7 мм тунадас орсон байлаа. Хамгийн их нь Цэцэрлэг сумын нутгаар 16.7 мм, хамгийн бага нь Хангай сумын нутгаар 0,0 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Цэцэрлэг сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Өндөр-Улаан, Батцэнгэл, Тариат, Өлзийт, Хайрхан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 9-17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 17 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр Чулуут, Цахир, Өндөр-Улаан сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1-4 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр Хангай суманд 7 см, нягт 0,18 г/см3 бусад сумдад цасны дундаж өндөр 0-1 см, тарлантсэн цасан бүрхүүлтэй байна. Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Чулуут, Жаргалант, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өгийнуур, Булган, сумдын нутгаар цасан бүрхэцгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд Отор нүүдэл, Хадлан тэжээл бэлтгэх, Сааль сүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хайрхан, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа