Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 12 сарын 3 - р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат Хангай, Цахир сумдын нутгаар 16,2 – 17,1 градус, бусад сумдын нутгаар 9,8 – 14,8 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Төвшрүүлэх , Эрдэнэбулган сумдад 3,0 градус дулаан, Цэцэрлэг суманд 2,0 градус дулаан, Батцэнгэл ,Эрдэнэмандал сумдад 1,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 0, 0 - 5,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Чулуут, Хангай сумдад 27,0 градус, Өлзийт, Цахир сумдад 26,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 -25,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Цахир суманд 19,0 градус, Хангай суманд 18,0 градус , бусад сумдын нутгаар 12,0 – 17,0 градус хүйтэн байлаа. Хөрсөнд өдөртөө 8,0 градус дулаанаас, - 3,0 градус хүйтэн байлаа. Хөрсөнд шөнөдөө Хангай суманд 30,0 градус , бусад сумдын нутгаар 24,0-29,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-4 удаа цас орж 0,0 – 1,1 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Тариат, Цахир сумдад 1,1 мм , Өлзийт, Булган, Хотонт, Эрдэнэбулган сумдад хамгийн бага 0,0 мм тунадас унасан байна.Төвшрүүлэх, Батцэнгэл, Өгийнуур сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 6-22 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 22 метр, Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 20 метр, Тариат сумын нутгаар секундэт 14 метр, Өлзийт сумын нутгаар секундэт 13 метр, Булган , Хангай, Төвшрүүлэх, Цэцэрлэг, Хотонт , ӨндөрУлаан, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар секундэт 12 метр, бусад сумдын нутгаар секундэт 6 - 9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал , Тариат сумдад 4 өдөр, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 3 өдөр, Цэцэрлэг суманд 2 өдөр, Булган ӨндөрУлаан, Өлзийт сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт 12-р сарын 31 – ний өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат суманд 7 см, дундаж нягт 0,25 г/см3 Хангай суманд 4 см, дундаж нягт нь 0,21 г/см3 , Хайрхан суманд 4 см, Хотонт, Чулуут ,Булган сумдад 2 см, Цахир, Тариат, Өндөр Улаан,Төвшрүүлэх, Жаргалант, сумдын нутгаар 1 см, Цэцэрлэг, Өгийнуур,Эрдэнэмандал сумдад 0 см, 10 баллын цасан бүрхүүлтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Хашаат сумдын нутгаар сайн, Өгийнуур сумын нутгаар муу, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа