Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020-оны 01 дүгээр сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Өгийнуур, Өлзийт, Чулуут сумдын нутгаар 21,6 – 24,1 градус , бусад сумдын нутгаар 12,9 – 18,1 градус хүйтэн байв. Цахир сумын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Тариат, Чулуут, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,3 – 4,2 градусаар дулаан байв. Агаарт өдөртөө Эрдэнэбулган суманд 4 градус, Төвшрүүлэх суманд 2 градус дулаан, бусад сумдын нутгаар 2,0 – 8,0 градус хүйтэн байв. Агаарт шөнөдөө Тариат, ӨндөрУлаан, Өгийнуур, Чулуут, Хашаат, Хангай, Батцэнгэл, Өлзийт сумдын нутгаар 31,0 - 35,0 градус, бусад сумдын нутгаар 23,0 – 28,0 градус хүйтэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр энэ сард Чулуут, Өлзийт, Өндөр-улаан сумдын нутгаар 11- 19 өдөр, Батцэнгэл, Тариат, Хашаат, Хангай, сумдын нутгаар 2 -9 өдөр ажиглагдсан байв.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 16,0 -22,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх нутгаар 6,0 градус хүйтгнээс 10,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 36,0 градус, бусад сумдын нутгаар 29,0 -31,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байв.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 1 -2 өдөр цас орж, 0,0 – 1,1 мм тунадас орлоо. Хамгийн их тунадас Төвшрүүлэх суманд 1,1 мм, Батцэнэгэл, Жаргалант сумдын нутгаар хур тунадас ороогүй, Төвшрүүлэх, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар 0,0 мм тунадас орлоо.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Төвшрүүлэх,Тариат сумдын нутгаар секундэт 12 - 15 метр , бусад сумдын нутгаар секундэт 7 – 10 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 1- 5 өдөр ажиглагдсан байлаа. Хангай, Батцэнгэл, Чулуут, Өлзийт, Хотонт, Өгийнуур, Цахир, сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй.
Цасан бүрхүүл: Аймгийн нийт нутгаар 4- 10 балын цасан бүрхэвчтэй, цасны дундаж өндөр 0 - 4 см, Батцэнгэл, Булган, Цахир сумдын нутгаар 1- 4 балын цасан бүрхүүлтэй бусад сумдын нутгаар 6- 10 балын цасан бүрхэвчтэй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байлаа. Энэ сарын мэдээгээр мал өвөлжилтийн байдал Жаргалант сумын Хоолт, Асайт, Эрдэнэ-уул багууд, Цэцэрлэг сумын Хужирт, Туулант, Чулуут багуудад цас хатуурч хөрлөсөн, мал бэлчээрлэхэд хүндэрэлтэй, Төвшрүүлэх, Тариат, Хашаат сумдын зарим багуудад мал өвөлжилтийн байдал хүндэвтэр байв.Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Хайрхан, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн. Энэ сард Жаргалант суманд 567, Цэцэрлэг суманд 512 мал хорогдсон байв.
УА,ХААЦУ-ын ахлах техникч Б.Нарантуяа.