Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 02 дугаар сарын эхний арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай,Өлзийт сумдын нутгаар 22,4 - 26,6 градус , бусад сумдын нутгаар 14,5 – 20,5 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Өлзийт, Эрдэнэбулган, Төвшрүүлэх сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,3 - 2,1 градусаар хүйтэн, Өгийнуур, ӨндөрУлаан, Хайрхан, Хашаат, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,5 – 2,9 градусаар дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Өлзийт, Тариат сумдын нутгаар 7,0 - 13,0 градус , бусад нутгаар 3,0 - 7,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт, Батцэнгэл, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 31,0 - 38,0 градус , бусад нутгаар 26,0 – 29,0 градус хүйтэн байсан байна. 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өлзийт, Батцэнгэл, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 1 - 9 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Өлзийт сумдын нутгаар 24,0 – 25,0 градус, бусад сумдын нутгаар 16,0 - 20,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 1,0 – 9,0 градус хүйтэн, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Булган, Цахир, Жаргалант сумдын нутгаар 6,0 -11,0 градус, бусад сумдын нутгаар 1,0 - 5,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт, Тариат сумдын нутгаар 36,0 – 40,0 градус, Жаргалант, Эрдэнэбулган, Цэцэрлэг сумдын нутгаар 26,0 - 29,0 градус, бусад сумдын нутгаар 30,0 - 35,0 градус хүйтэн байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар цас ороогүй, бусад сумдын нутгаар 0,0 - 0,7 мм хур тунадас орсон байлаа.Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Жаргалант сумын нутгаар сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 4 – 14 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Цэцэрлэг сумын нутгаар түр зуур секундэт 14 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хашаат, Жаргалант, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 1 - 6 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар цастай байлаа. Сумын төвийн ойролцоо хэмжсэн ажиглалтын мэдээгээр цасны дундаж зузаан аймгийн ихэнх сумдын нутгаар 0 - 2 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, малд нэмэгдэл тэжээл өгөх , малд тарилга туулга хийх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 10-ны байдлаар мал өвөлжилт хэвийн байлаа. Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг,Хашаат, Чулуут, Хангай, Жаргалант, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа