Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2016 оны зуны улиралын цаг агаарын нөхцлийн тойм
Агаарын дундаж температур 6 дугаар сард уулархаг нутгаар 1,0-15,0 градус, Их Нууруудын хотгор, Баруун хуурайн хоолой, Алтайн Өвөр, Галба, Өөш, Долоодын говиор 20,1-25,2 градус, бусад нутагт 15,1-20 градус дулаан, 7 дугаар сард Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 3,7-15 градус, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Бүтээл, Бүрэн, Хан Тайшир, Гурван Сайханы нуруугаар 15,1-20 градус, Номин, Шарга, Галба, Өөш, Долоодын говь, Ингэн хөөвөр болон Лигийн хоолой, Загийн Усны хөндийгөөр 25,1-30,3 градус, бусад нутагт 20,1-25 градус дулаан, 8 дугаар сард Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хан Тайширын нуруугаар 5,1-15 градус, говийн болон зүүн аймгуудын нутгаар 20,1-30 градус, бусад нутагт 15,1-20 градус дулаан байлаа.
Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулахад 6 дугаар сард ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс 1,1-2,9 градусаар дулаан, говийн нутгаар дунджаас 1,1-2,1 градусаар сэрүүн, 7 болон 8 дугаар сард ихэнх нутагт дунджаас 1,1-5,4 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө 6 дугаар сард Их Нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн бэлчир, говийн нутгийн өмнөд хэсэг болон Монголын Дорнод талаар 30-35 градус, бусад нутагт 17-29 градус, 7 дугаар сард ихэнх нутагт 30-38 градус, Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 24-29 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 39-41 градус, 8 дугаар сард уулархаг нутгаар 22-29 градус, говь, тал хээр нутгаар 30-38 градус дулаан байлаа. Агаарт 30 градусыг давж 6 дугаар сард говь, тал хээр нутгаар 1-8 хоног, Хүйс, Шарга болон Алтайн Өвөр говиор 10-19 хоног, 7 дугаар сард Нууруудын хөндий, Алтайн Өвөр болон Галба, Өөш, Долоодын говиор 20-30 хоног, Орхон Сэлэнгийн хөндий, Монголын Дорнод тал болон говийн нутгийн хойд хэсгээр 10-19 хоног, Алтай, Хангай, Хөвсгөлийн захын дундаж өндөрлөг нутгаар 1-8 хоног, 8 дугаар сард ихэнх нутгаар 1-9 хоног, говийн нутгаар 10-19 хоног, Алтайн Өвөр говь болон Борхойн талаар 20-28 хоног халсан. Зуны хугацаанд Алтайн Өвөр говиор 54-77 хоног, Их Нууруудын хотгор, Монголын Дорнод тал болон говийн нутгаар 29-49 хоног, Алтайн салбар уулс, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-9 хоног, бусад нутгаар 10-28 хоног халсан бол Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар агаарт 30 градус хүрээгүй.
Хөрсний гадарга дээр өдөртөө 6 дугаар сард ихэнх нутгаар 50-68 градус, уулархаг нутгаар 30-49 градус, 7 дугаар сард тал хээр, говийн нутгаар 50-72 градус, уулархаг нутгаар 32-49 градус, 8 дугаар сард ихэнх нутгаар 46-60 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 61-70 градус, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 32-45 градус хүрч халсан.
Хур тунадас 6 болон 7 дугаар саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу, 8 дугаар сард баруун болон төвийн нутгийн зарим газраар дунджаас бага, бусад нутагт дунджийн орчим ба түүнээс ахиу орсон байна.
Cалхины хурд 6-8 дугаар сард нэлээдгүй аймгийн зарим нутгаар үе үе салхилж аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч байсан. Мөн 6 дугаар сард Завханы Тэс, Хэнтийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Өвөрхангайн Богд, Төвийн Эрдэнэсантад 27-37 м/с, 8 дугаар сард Увсын Завханд 29 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй салхилсан.
6 дугаар сарын эхээр Увсын Баруунтуруун, Завханы Тэсд хүчтэй шороон шуурга шуурч, 6-8 дугаар саруудад Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өмнөговийн зарим сумдын нутгаар хүйтэн бороо орж, үе үе мөндөр аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч орсон байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 6 дугаар сарын сүүлчээр нийт нутгийн 80 гаруй хувьд дунд зэрэг, 10 орчим хувьд сайн, 10 орчим хувьд буюу Говьсүмбэр, Дорнодын ихэнх, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим, Увс, Завхан, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар муу, 7 дугаар сард нутгийн 80 гаруй хувьд сайн, 15 орчим хувьд буюу Увс, Хэнтий, Говьсүмбэр, Дорнодын ихэнх, Ховд, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутгаар дунд зэрэг, 5 орчим хувьд буюу Увсын Цагаанхайрхан, Малчин, Өмнөговийн Хүрмэн, Дорноговийн Иххэт, Дорнодын Баян-Уулд муу, 8 дугаар сард нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 гаруй хувьд буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төвийн зарим, Баян-Өлгий, Хөвсгөл, Дархан-Уулын аймгийн ганц нэг сумдын нутгаар дунд, 10 хүрэхгүй хувьд буюу Увсын Цагаанхайрхан, Дорноговийн Иххэт, Дундговийн Адаацаг, Хэнтийн Норивлон, Дорнодын Баян-Уул, Дашбалбар, Сүхбаатарын Түвшинширээд муу үнэлгээтэй байлаа.
Бэлчээрийн ургамлын ургац 6 дугаар сард ихэнх нутагт 0,1-4,0 ц/га, 7 дугаар сард ихэнх нутагт 0,1-6,0 ц/га, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Орхон, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 6,1-10 ц/га, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ, Архангайн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 10,1-12,9 ц/га, 8 дугаар сард ихэнх нутагт 0,1-6,0 ц/га, Завханы Түдэвтэй, Баянхайрхан, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Шинэ-Идэр, Архангайн Цахир, Өвөрхангайн Бат-Өлзий, Баянхонгорын Жаргалант, Булганы Хангал, Бугат, Хишиг-Өндөр, Баян-Агт, Сэлэнгийн Баруунбүрэн, Түшиг, Баянгол, Сүхбаатар, Орхоны Улаантолгой, Эрдэнэт, Төвийн Угтаал, Эрдэнэсант, Дорнодын Халхгол, Сэргэлэн, Сүхбаатарын Түмэнцогтод 6,1-10,0 ц/га, Архангайн Цэцэрлэг, Сэлэнгийн Ерөө, Орхонтуулд 11,2-13,8 ц/га байлаа.
Энэ зун бороо хур ихтэй, цаг агаар тааламжтэй байснаас бэлчээрийн ургамлын гарц сайн, таримал ургамлын ургалт өмнөх жилээс сайн байлаа.