Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 4 дүгээр сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Чулуут, Булган, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 1,4 – 3,5 градус, бусад сумдын нутгаар 4,0 – 6,1 градус дулаан байв. Тариат, Өлзийт, Төвшрүүлэх, Хангай, Цэцэрлэг сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,0 – 2,9 градус, бусад сумдын нутгаар 3,6 – 4,2 градус дулаан байна. Агаарт өдөртөө Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цэцэрлэг сумдын нутгаар 14,0 - 16,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 – 22,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн ихэнх нутгаар 8,0 – 15,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн бүх сумдын нутгаар 8,0 – 13,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх нутгаар 41,0 - 47,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө нийт нутгаар 8,0 – 13,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 1-8 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 4 – 12 өдөр цас орж, 0,9 – 25,4 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Өлзийт суманд 25,4 мм , хамгийн бага тунадас Өгийнуур суманд 0,9 мм орсон байна. Өлзийт сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Булган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 12 -24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, ӨндөрУлаан, Хотонт, Төвшрүүлэх сумдын нутгаар секундэт 16 – 24 метр , бусад сумдын нутгаар секундэт 12 – 14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Эрдэнбулган, Тариат, Чулуут, Жаргалант, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 11 - 19 өдөр, Төвшрүүлэх, Цэцэрлэг, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 6 – 9 өдөр, бусад сумдын нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байна.
Ургамал бүрхүүл:Энэ сарын 25-ны мэдээгээр аймгийн бүх сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат жигдарсэн байна. Ургамлын өндөр 1 - 3 см байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бог, бод мал төллөх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж, мал хаваржилт хэвийн байна. Хашаат, Чулуут, Өлзийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа