Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Архангай аймгийн 2017 оны Зуншлагын товч тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур 8-р сарын эхний арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир, Чулуут, Булган сумдын нутгаар 11,9-13,8 градус, бусад сумдын нутгаар 15,1-19,2 градус дулаан байв. Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулахад 6,7-р сард аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байлаа. Агаарт өдөртөө 6, 7-р сард 28-37 градус хүрч халсан байна. 6-р сард агаарт 30 градусаас дээш халсан өдөр Булган, Өндөр-Улаан, Хайрхан, Чулуут, Цэцэрлэг сумдад 1-3 өдөр, бусад сумдад 5-9 өдөр, 7- р сард 30 градусаас дээш халсан өдөр Эрдэнэбулган, ӨндөрУлаан, Цэцэрлэг, Чулуут сумдад 1-3 өдөр, бусад сумдын нутгаар 5-9 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас:Аймгийн нийт нутгаар 8-р сарын эхний арав хоногт 5-10 өдөр бороо орж, 11,9-78,6 мм тунадас орсон байна. Хамгийн их тунадас ӨндөрУлаан суманд 78,6 мм, хамгийн бага тунадас Өлзийт суманд 11,9 мм тунадас орсон байна.6-р сард аймгийн хэмжээнд 5-18 өдөр бороо орсон. Олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Тариат, Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим тунадас орсон байна. Төвшрүүлэх, Хотонт, Тариат, Батцэнгэл, Жаргалант, Цахир сумдын нутгаар 40,9-52,6 мм, бусад сумдын нутгаар 10,5- 29,2 мм тунадас орсон байна. 7-р сард аймгийн нийт нутгаар 7- 16 өдөр бороо орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад Чулуут суманд олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байна. Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Өгийнуур, ӨндөрУлаан, Хангай, Чулуут сумдын нутгаар 40,1-83,1 мм, бусад сумдын нутгаар 12,2- 38,5 мм тунадас орсон байна.
Ургамал бүрхүүл:.2017 оны 08 -р сарын 20 –ний байдлаар ургамлын ургалтын байдал Төвшрүүлэх, сумын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд үнэлгээнтэй байна. 6,7,8-р сарын ургамлын ургалт, зуншлагын байдлыг дараахь зурагт харуулав.
VI/25 VII/25 VIII/20
Агаарт 30 градусаас дээш 6,7-р саруудад 1 – 9 өдөр, хөрсний гадарга дээр ихэнх нутгаар 58,0 -67,0 градус хүрч халсан нь ургац , ургамлын ургалт, зуншлагын байдалд таагүй нөлөө үзүүлсэн.
2017 оны 8-р сарын 20-ны байдлаар аймгийн нийт нутгийн 20 орчим хувь нь хэвийн, 80 гаруй хувь нь гандуу байна.
ХААЦУ-ын инженер Н. Галдигмаа