Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 07 – р сарын 3 - р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан Булган сумдын нутгаар 15,3-17,9 градус, бусад сумдын нутгаар 18,1 – 24,5 градус дулаан байв. Агаарт өдөртөө Өлзийт, Хашаат , Хайрхан, Өгийнуур, Хотонт сумдын нутгаар 34,0 градус, Эрдэнэмандал, Жаргалант сумдын нутгаар 33,0 градус, бусад сумдын нутгаар 28,0- 32,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө 3,0-10,0 градус дулаан байв.,Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Эрдэнэмандал, Батцэнгэл, Жаргалант, Хайрхан сумдад 4 өдөр, Хашаат, Хотонт, Өгийнуур сумдад 3 өдөр, Төвшрүүлэх , Өлзийт сумдад 2 өдөр, Эрдэнэбулган, Цэцэрлэг, сумдад 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, ӨндөрУлаан, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хангай, Цахир, Чулуут, Булган, Эрдэнэмандал сумдын нутгаар 22,0-27,0 градус , бусад сумдын нутгаар 28,0-34,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Хангай, ӨндөрУлаан суманд 64,0 градус, Жаргалант сумдын нутгаар 63,0 градус, Хотонт суманд 62,0 градус, Хашаат суманд 61,0 градус, бусад сумдын нутгаар 54,0-60,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө 1,0 -10,0 градус дулаан байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Цэцэрлэг Хайрхан, Хотонт, Булган , Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Батцэнгэл, Хашаат, Хангай, Өлзийт, ӨндөрУлаан сумдад 10 өдөр, Чулуут, Өгийнуур сумдад 9 өдөр, Цахир, Төвшрүүлэх сумдад 8 өдөр , Жаргалант 4 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 2-10 удаа бороо орж, 1,2-28,8 мм тунадас оржээ. Хамгийн их тунадас Чулуут суманд 28,8 мм, хамгийн бага тунадас Жаргалант суманд 1,2 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 5-23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 23 метр, Эрдэнэбулган суманд секундэт 20 м/с,Өлзийт,ӨндөрУлаан сумдад секундэт 14 м/с, Тариат, Цэцэрлэг,Хашаат, Хангай, Хайрхан, Хотонт сумдад секунтэд 12 м/с, Төвшрүүлэх, Жаргалант сумдад секунтэд 10 м/с, бусад сумдын нутгаар секундэт5 -9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал ,Эрдэнэбулган сумдад 7 өдөр, Тариат, Жаргалант, Өлзийт, Хайрхан сумдад 3 өдөр, Тариат, Цэцэрлэг,ӨндөрУлаан сумдад 2 өдөр, Төвшрүүлэх, Хашаат, Хангай, Хотонт сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 07 -р сарын сүүлийн арав хоногт аймгийн нийт нутгаар ургамлын өндөр 3-12 см, ургац 0,2- 2,5 ц/га , ургамлын ургалт, зуншлагын байдал Төвшрүүлэх, Цахир сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд зэрэг байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа ихэнх сумдын нутгаар 2-9 ширхэг, Өгийнуур суманд царцааны хэт олшролт болсон байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хонь хяргах, мал оторлох бод мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Тариат, Эрдэнэмандал, Булган, Жаргалант, Хайрхан, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд зэрэг байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа