Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 09 сарын 1-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир, Чулуут, Булган сумдын нутгаар 8.7-10.6 градус, бусад сумдын нутгаар 11.0-13.5 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат, Төвшрүүлэх, Батцэнгэл сумдад 26,0 градус, Өлзийт, Эрдэнэмандал, Өгийнуур сумдад 25,0 градус, Булган, Эрдэнэбулган сумдад 24,0 градус, бусад сумдын нутгаар 18,0-23,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө 3,0 градус дулаанаас, -4,0 градус хүрч цочир хүйтэрсэн байв.Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт нийт сумдын нутгаар 12,0-19,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Тариат, Хотонт сумдад 50,0 градус, Өлзийт сумын нутгаар 49,0 градус, бусад сумдын нутгаар 43,0-48,0 градус хүрч халсан байлаа. Хөрсөнд шөнөдөө 1,0 градус дулаанаас -5,0 градус хүрч цочир хүйтэрсэн байна. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр Эрдэнэмандал суманд 6 өдөр, Тариат, Батцэнгэл, ӨндөрУлаан сумдын нутгаар 5 өдөр, бусад сумдын нутгаар 1 - 4 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-7 өдөр бороо орж, 0,3-28,0 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Хашаат суманд 28,0 мм, хамгийн бага тунадас Жаргалант суманд 0,3 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 6-24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 24 метр, Эрдэнэбулган суманд секундэт 19 метр, Өлзийт суманд секундэт 18 метр , Тариат, Төвшрүүлэх, Чулуут, Хайрхан, Хангай сумдын нутгаар секундэт 12 метр, Жаргалант сумын нутгаар секундэт 10 метр бусад сумдын нутгаар секундэт 6 -9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 6 өдөр, Хангай суманд 5 өдөр, Эрдэнэбулган суманд 3 өдөр, Өлзийт суманд 2 өдөр, Тариат, Хайрхан, Төвшрүүлэх ,Чулуут сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: Аймгийн нийт нутгаар 2017 оны 09 -р сарын 10 –ний байдлаар ургамлын ургалтын байдал Төвшрүүлэх сумын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд үнэлгээнтэй байна. Ургамлын дундаж өндөр 4-14 см байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар бэлчээрийн хортон царцаа ихэнх сумдын нутгаар 1-3 ширхэг царцаа ажиглагдсан байна.ӨндөрУлаан, Цэцэрлэг, Батцэнгэл, Чулуут, Хангай, Жаргалант, Цахир суманд бэлчээрийн хортон царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, өвс хадлан бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа