Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 09 сарын 3 -р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 0.7-1.5 градус, бусад сумдын нутгаар 2.8-7.9 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат суманд 25,0 градус, Хотонт суманд 23,0 градус, Өлзийт суманд 22,0 градус, Төвшрүүлэх суманд 21 градус, Батцэнгэл суманд 20 градус, Эрдэнэбулган суманд 19,0 градус, бусад сумдын нутгаар 13,0-18,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай суманд 15,0 градус , Чулуут суманд 13,0 градус , бусад сумдын нутгаар 6,0-11,0 градус хүйтэн байв.Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Булган, Цахир , Хангай сумдын нутгаар 2,0-4,0 градус, бусад сумдын нутгаар 5,0-10,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Хотонт сумын нутгаар 43,0 градус, Батцэнгэл сумын нутгаар 40,0 градус, Өгийнуур, Өлзийт, Жаргалант сумдын нутгаар 39,0 градус, Булган суманд 38,0 градус, бусад сумдын нутгаар 31,0 -36,0 градус хүрч халсан байлаа. Хөрсөнд шөнөдөө Хангай суманд 18,0 градус , бусад сумдын нутгаар 8,0 -14,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж халсан өдөр Хотонт, Батцэнгэл сумдад 1 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-5 өдөр бороо орж, 0,5-9,4 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Жаргалант суманд 9,4 мм, хамгийн бага тунадас Хайрхан суманд 0,5 мм унасан байна. Чулуут сумын нутгаар бороо ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган суманд секундэт 23 метр, Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 20 метр, Өлзийт сумын нутгаар секундэт 21 метр, Цахир сумдын нутгаар секундэт 7 метр, бусад сумдын нутгаар секундэт 10-16 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 10 өдөр,Эрдэнэбулган суманд 8 өдөр,Өлзийт суманд 7 өдөр, бусад сумдын нутгаар 1 – 5 өдөр ажиглагдсан байв. Цахир суманд ажиглагдаагүй байна.
Ургамал бүрхүүл: Аймгийн нийт нутгаар 2017 оны 09 -р сарын 25 –ний байдлаар ургамлын ургалтын байдал Төвшрүүлэх сумын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд үнэлгээнтэй байна. Ургамлын дундаж өндөр 5-13 см байна. Ихэнх сумдын нутгаар ургамлын хаталт хагдралтын үе шат ажиглагдсан байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногт Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар бэлчээрийн хортон царцаа 1 ширхэг ажиглагдсан байна. Бусад сумдын бэлчээрийн хортон царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, өвс хадлан бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа