Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 09 – р сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ сард 6.0-11.5 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат, Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт сумдын нутгаар 26,0 градус, бусад сумдын нутгаар 20,0 – 25,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө 15,0 градус, Чулуут суманд 13,0 градус, бусад сумдын нутгаар 6,0-11,0 градус хүйтэн байв.Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нутгаар 8,3-16,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Тариат, Хотонт сумдад 50,0 градус, Өлзийт суманд 49,0 градус, Хангай суманд 41,0 градус, бусад сумдын нутгаар 43,0-48,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө Хангай суманд 18,0 градус , бусад сумдын нутгаар 8,0 -12,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр нийт нутгаар 40 градусыг давж дулаарсан өдөр 5-14 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 2-15 удаа бороо орж, 5,4-29,2 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Хашаат суманд 29,2 мм, хамгийн бага тунадас Хайрхан суманд 5,4 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 6-24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 24 метр, Эрдэнэбулган суманд секундэт 23 метр, Өлзийт суманд секундэт 21 метр, бусад сумдын нутгаар секундэт 10 – 16 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 20 өдөр, Хангай суманд 17 өдөр, Эрдэнэбулган суманд 15 өдөр, Өлзийт суманд 11 өдөр , бусад сумдын нутгаар 1-6 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: Аймгийн нийт нутгаар 2017 оны 09 -р сарын 25 –ний байдлаар ургамлын ургалтын байдал Төвшрүүлэх сумын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд үнэлгээнтэй байна. Ургамлын дундаж өндөр 5-13 см байна. Ихэнх сумдын нутгаар ургамлын хаталт хагдралтын үе шат ажиглагдсан байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногт Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар бэлчээрийн хортон царцаа 1 ширхэг ажиглагдсан байна. Бусад сумдын бэлчээрийн хортон царцаа ажиглагдаагүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд бод мал хээлтүүлэх, өвс хадлан бэлтгэх, мал оторлох зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Тариат, Эрдэнэмандал, Булган, Жаргалант, Хайрхан, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа