Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 10 сарын 2-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Хашаат, Хотонт сумдын нутгаар 1,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 0,3 - 3,9 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Хашаат, Хотонт, Батцэнгэл сумдад 15,0 градус, Эрдэнэбулган, Өлзийт, Өгийнуур сумдад 14,0 градус, бусад сумдын нутгаар 8,0 – 13,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай ,Чулуут сумдын нутгаар 17,0 градус хүйтэн, Жаргалант, ӨндөрУлаан, Цахир сумдад 16,0 градус, бусад сумдын нутгаар 10,0 -15,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 4,0 градус хүйтнээс, 2,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Төвшрүүлэх сумын нутгаар 27,0 градус, Цэцэрлэг, Чулуут, Хашаат сумдын нутгаар 26,0 градус, бусад сумдын нутгаар 20,0-25,0 градус дулаан байлаа. Хөрсөнд шөнөдөө Булган, Хангай сумдын нутгаар 19,0 градус , бусад сумдын нутгаар 12,0 -17,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-2 өдөр хур тунадас орж, 0,0 – 4,0 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Жаргалант суманд 4,0 мм, хамгийн бага тунадас Хайрхан, ӨндөрУлаан, Хангай сумдад 0,0 мм унасан байна. Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Цахир сумдын нутгаар хур цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 3 - 13 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 13 метр, Тариат, Булган , Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар секундэт 12 метр, бусад сумдын нутгаар секундэт 3 - 9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат суманд 3 өдөр, Эрдэнэбулган, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 2 өдөр, Батцэнгэл суманд 1 өдөр ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 10-р сарын 20 - ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр ихэнх сумдын нутгаар цасгүй, Жаргалант .Төвшрүүлэх сумдад 4 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал хээлтүүлэх , мал оторлох, хужир шүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа