Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 11 сарын 3 - р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт нийт нутгаар 8,4-14,0 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө аймгийн нутгаар 4,0 градус дулаанаас , - 4,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Чулуут суманд 29,0 градус, Цахир суманд 27,0 градус, Өлзийт, Хангай сумдад 26,0 градус, Жаргалант, Өгийнуур сумдад 25,0 градус, Хашаат суманд 24,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 18,0-23,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 11,0 -15,0 градус хүйтэн байлаа. Хөрсөнд өдөртөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Өлзийт сумдын нутгаар 8,0 градус, бусад сумдын нутгаар 2,0-7,0 градус дулаан байлаа. Хөрсөнд шөнөдөө Хашаат суманд 30,0 градус , Хангай, Өгийнуур сумдад 29,0 градус, Өлзийт суманд 28,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 22,0-27,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-3 удаа цас орж, 0,0 - 1,9 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Хашаат суманд 1,9 мм, хамгийн бага тунадас Эрдэнэбулган, Өгийнуур, ӨндөрУлаан, Хотонт сумдын нутгаар 0,0 мм унасан байна. Жаргалант Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Булган, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 9-23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 23 метр, Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 20 метр , Өгийнуур сумын нутгаар секундэт 16 метр, бусад сумдын нутгаар секундэт 9-14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат суманд 9 өдөр, Төвшрүүлэх, Эрдэнэбулган сумдын нутгаар 8 өдөр, Эрдэнэмандал, Цэцэрлэг сумдын нутгаар 7 өдөр, бусад сумдын нутгаар 1-5 өдөр ажиглагдсан байлаа. 10 м/с дээш салхитай өдөр Цахир суманд ажиглагдаагүй байна.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 11-р сарын 30 - ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат суманд 12 см, Хотонт суманд 6 см, , Хангай суманд 4 см Төвшрүүлэх , Чулуут сумдад 3 см, Өгийуур суманд 2 см, Цахир сумын нутгаар 1 см, Тариат суманд 0 см , цасны дундаж нягт нь 0,23-0,25 г/см3 , 8-10 баллын цасан бүрхүүлтэй байна. Бусад сумдын нутгаар цасгүй байна.Хашаат сумын баруун болон зүүн хэсгээр цасны дундаж өндөр 13- 14 см, нягт нь 0,25 г/см3 өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа