Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 11 – р сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ сард 6,9 – 12,4 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Хашаат ,Батцэнгэл сумдын нутгаар 16,0 градус, Хотонт, Эрдэнэмандал сумдын нутгаар 15,0 градус, бусад сумдын нутгаар 9,0 -14,0 градус дулаан ,Цахир суманд -2,0, Жаргалант суманд -3,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Чулуут суманд 29,0 градус, ӨндөрУлаан суманд 28,0 градус, Хангай , Цахир , Жаргалант сумдын нутгаар 27,0 градус, Булган, Тариат сумдад 26,0 градус, бусад сумдын нутгаар 20,0- 25,0 градус хүйтэн байв.Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нутгаар 7,0-13,0 градус хүйтэн байлаа. Хөрсөнд өдөртөө Төвшрүүлэх суманд 24,0 градус, Хотонт, Хашаат сумдад 23,0 градус, бусад сумдын нутгаар 16,0-21,0 градус дулаан байна. Хөрсөнд шөнөдөө аймгийн нийт нутгаар 25,0 -30,0 градус хүйтэн байна. Хөрсний гадарга дээр нийт нутгаар 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 1-9 удаа цас орж, 0,4 - 15,6 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Хашаат суманд 15,6 мм, хамгийн бага тунадас Эрдэнэмандал суманд 0,4 мм тунадас унасан байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 9-23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал суманд секундэт 23 метр, Эрдэнэбулган суманд секундэт 20 метр, Өлзийт суманд секундэт 16 метр, бусад сумдын нутгаар секундэт 9-14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат ,Эрдэнэмандал сумдад 17 өдөр, Эрдэнэбулган суманд 12 өдөр, Цэцэрлэг суманд 11 өдөр, Төвшрүүлэх суманд 10 өдөр, бусад сумдын нутгаар 2-9 өдөр ажиглагдсан байна. Цахир суманд 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байлаа.
Цасан бүрхүүл: Энэ арав сард аймгийн нийт нутгаар 11-р сарын 30 - ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат суманд 12 см, Хотонт суманд 6 см, Хангай суманд 4 см Төвшрүүлэх , Чулуут сумдад 3 см, Өгийуур суманд 2 см, Цахир сумын нутгаар 1 см, Тариат суманд 0 см , цасны дундаж нягт нь 0,23-0,25 г/см3 , 8-10 баллын цасан бүрхүүлтэй байна. Бусад сумдын нутгаар цасгүй байна.Хашаат сумын баруун болон зүүн хэсгээр цасны дундаж өндөр 13- 14 см, нягт нь 0,25 г/см3 өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, мал оторлох зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Булган, Жаргалант сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа