Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 4-р сарын 1 -р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан, Чулуут, Эрдэнэмандал, Булган , Цахир сумдын нутгаар -0,3 - 3,9 градус дулаан, бусад сумдын нутгаар 4,3 - 8,0 градус дулаан байв. Агаарт өдөртөө Тариат, Жаргалант, Хангай, Цахир сумдын нутгаар 8,0-9,0 градус дулаан, бусад нутгаар 12,0-18,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Тариат суманд 11,0 градус, бусад сумдын нутгаар 4,0-9,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай сумдын нутгаар 2,0 - 3,0 градус , бусад сумдын нутгаар 4,0-9,0 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө Эрдэнэмандал суманд 35,0 градус, Хашаат суманд 33,0 градус, Эрдэнэбулган суманд 32,0 градус, Булган суманд 29,0 градус, Батцэнгэл суманд 28,0 градус, Өндөр Улаан, Өгийнуур сумдын нутгаар 27,0 градус, бусад сумдын нутгаар 21,0-26,0 градус дулаан байлаа. Хөрсөнд шөнөдөө Тариат суманд 12,0 градус , бусад сумдын нутгаар 5,0 – 10,0 градус хүйтэн байлаа.Хөрсний гадарга дээр 40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1-3 удаа цас орж.0,0 – 9,9 мм тунадас оржээ. Хамгийн их тунадас Эрдэнэбулган суманд 9,9 мм, хамгийн бага тунадас ӨндөрУлаан суманд 0,0 мм тунадас орсон байна.Цахир, Хангай сумдад цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 5-16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдад секунтэд 16 м/с,Тариат суманд секунтэд 14м/с, Цэцэрлэг, Хайрхан , Булган сумдад секунтэд 12 м/с, Хангай суманд секунтэд 10 м/с, бусад сумдын нутгаар 5-9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 7 өдөр, Тариат суманд 6 өдөр, Эрдэнэбулган суманд 5 өдөр, Цэцэрлэг, Чулуут сумдад 2 өдөр, Хангай, Хайрхан ,Булган сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 04-р сарын 9 –ний өдрийн сумын төвийн ойролцоох бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд хийсэн ажиглалтаар Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хашаат, Чулуут, Жаргалант, Хотонт, Булган сумдын нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат эхэлсэн байна. Ургамлын өндөр 0 -2 см байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа сумдын нутгаар ажиглагдаагүй байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл, бод, бог мал төллөх, ямаа самнах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Хашаат сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа