Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны Гуравдугаар сарын хоёрдугаар арав хоногийн Уур амьсгалын нөхцлийн тойм


Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ арав хоногт -6.5...-13.5 градусаар хүйтэн байсан нь ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.2...5.2 градусаар дулаан, Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Булган сумдаар орчим, Өлзийт суманд -3.6 градусаар хүйтэн байлаа.
Энэ арав хоногт агаарын их температур 0...5 градус, Тариат, Жаргалант, Хангай, Өлзийт, Өгийнуур, Цахир сумдаар 0...2 градус, бусад сумдын нутгаар 3...5 градус хүрсэн байлаа. Үнэмлэхүй их температур нь Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат сумдад 5 градус хүрсэн байв.
Агаарын бага температур нь -14...-26 градус хүрч хүйтэрсэн байна. Аймгийн баруун талын уулархаг нутаг болох Цахир, Хангай, чийглэгдүү сэрүүн мужид хамрагдах Өндөр-Улаан сумд, хуурай дулаавтар мужид хамрагдах Өгийнуур, Өлзийт сумдаар -21...-26 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -14...-19 градус хүйтэн байв.
Агаарт +30, -30 градусаас давж дулаарсан, хүйтэрсэн ажиглагдаагүй байна.
Хөрсний дундаж температур энэ арав хоногт -2...-14 градус хүрч хүйтэн байлаа.
Хөрсний их утга 6...18 хүрч дулаарсан байна. Үнэмлэхүй их температур Эрдэнэбулган сумдаар 18 градус хүрчээ.
Үнэмлэхүй бага температур нь -16...-31 градус хүрч хүйтэрсэн байна. Хамгийн их хүйтэн нь Өндөр-Улаан сумдад -31 градус хүрсэн байлаа. Аймгийн баруун талын уулархаг нутаг болох Тариат, Чулуут, Чийглэгдүү сэрүүн мужид хамрагдах Булган, хуурай дулаавтар мужид хамрагдах Өлзийт, Өгийнуур сумдуудаар -22...-29 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -16...-20 градус хүйтэн байв.
Энэ арав хоногт бүх нутгаар 1-3 удаа тунадас орж 0.0-1.3 мм тунадас унасан бөгөөд хамгийн их тунадас Булган суманд 1.3 мм оржээ. Ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, Өлзийт сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байв.
Энэ арав хоногт салхины хамгийн их хурд секундэт 5-11 м/с хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Чулуут, Булган сумдад 10-11 м/с, бусад нутгаар 5-9 м/с хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Тариат, Чулуут, Булган сумдаар 1 удаа ажиглагдсан байлаа.
Цаг уурын инженер: Ц.Өлзийсайхан
Харилцах утас: 99727994