Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 11 дүгээр сарын 2-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт нийт нутгаар -9.5…-16.1 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт 3.0...5.0 градус Төвшрүүлэх, Өгийнуур, Хайрхан, Хашаат, Хотонт Цэцэрлэг сумдад 0.0 градус, бусад сумдын нутгаар -2.0...-6.0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Чулуут, ӨндөрУлаан сумдад -28.0...-29.0 градус, Жаргалант, Булган, Өгийнуур, Өлзийт сумдад -27.0 градус хүйтэн, Тариат, Хангай, Цахир сумдад -26.0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар -19.0...-24.0 градус хүйтэн байв. Агаарт -30 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар -9.0...-19.0 градус хүйтэн байлаа. Хөрсөнд өдөртөө Тариат, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Хайрхан сумдын нутгаар 11.0...12.0 градус, бусад сумдын нутгаар 1.0...9.0 градус дулаан байв. Хөрсөнд шөнөдөө Булган, Жаргалант, Өгийнуур, Өндөр-Улаан, Хангай сумдад -29.0 градус, Тариат, Өлзийт, Хашаат, Эрдэнэбулган сумдад -28.0 градус, бусад сумдын нутгаар -23.0...-26.0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр -40 градусыг давж хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн Тариат, Өндөр-Улаан, Цэцэрлэг сумдаар 3-4, бусад сумдын нутгаар 1-2 өдөр тунадас орж 0,0 мм тунадас унасан байна. Эрдэнэмандал, Батцэнгэл, Булган, Жаргалант,Өлзийт сумдад хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 6-16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 16 метр, Эрдэнэмандал, Булган, Өгийнуур, Өлзийт, Өндөр-Улаан, Хайрхан, Хашаат, Цэцэрлэг сумдын нутгаар секундэт 11-14 метр, бусад сумдын нутгаар секундэт 6-10 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал суманд 6 өдөр, Тариат суманд 5 өдөр, Эрдэнэбулган суманд 4 өдөр, Төвшрүүлэх, Булган, Батцэнгэл, Өгийнуур, Өндөр-Улаан сумдын нутгаар 1 өдөр ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 11-р сарын 20 - ны өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат суманд 9 см, Хотонт суманд 8 см, Хангай, Чулуут суманд 5 см, Төвшрүүлэх суманд 4 см ,Булган , Өгийнуур суманд 3 см, Цахир суманд 2 см, Тариат, Цэцэрлэг сумдын нутгаар 0 см, цасны дундаж нягт 0,15- 0,23 г/см3 , 2-7 баллын цасан бүрхүүлтэй байна. Бусад сумдын нутгаар цасгүй байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Хангай, Тариат, Цахир, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Өлзийт Өндөр-Улаан, Хашаат Чулуут сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа