Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 1 сарын 3-р арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат Хангай, Цахир, Өлзийт, Өгийнуур, сумдын нутгаар 28.9 – 32.2 градус, бусад сумдын нутгаар 23.3-27.0 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө бүх сумдын нутгаар 9,0-15,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Хангай ,ӨндөрУлаан, Цахир, Өгийнуур , Чулуут , Тариат, Өлзийт ,Батцэнгэл сумдын нутгаар 40,0 - 44,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 34,0-38,0 градус хүйтэрсэн байна. Бүх сумдын нутгаар 2-11 удаа агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн байв.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 26,0-34,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар 3,0-11,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө бүх сумдын нутгаар 40,0-48,0 градус хүрч хүйтэрсэн байлаа. Ихэнх сумдын нутгаар 1-8 удаа хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-3 удаа цас орж 0,0 мм тунадас унасан байна. Эрдэнэбулган, Цэцэрлэг, Чулуут, Хайрхан сумдад 0,0 мм тунадас унасан байна. Бусад сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал , Өлзийт, Тариат, Цэцэрлэг, Булган , Өлзийт, Хангай, Чулуут, Жаргалант сумдын нугтаар секундэт 10 -15 метр, бусад сумдын нутгаар секундэт 7- 9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Цэцэрлэг суманд 3 өдөр, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Жаргалант , Булган сумдад 2 өдөр, Тариат, Өлзийт сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл: Энэ арав хоногт 1-р сарын 31 - ний өдрийн сумын төвийн ойролцоох хээрийн цасны хэмжилтээр цасны дундаж өндөр нь Хашаат , Төвшрүүлэх, Хотонт,Чулуут сумдын нутгаар 8 -13 см, дундаж нягт нь 0,20 -0,31 г/см3 , бусад сумдын нутгаар цасны дундаж өндөр 1-7 см , дундаж нягт нь 0,18 -0,23 г/см3 байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, мал нэмэгдэл тэжээл бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, Чулуут, ӨндөрУлаан, Хашаат ,Өгийнуур сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа