Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 10 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Чулуут, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 0,3 – 1,9 градус , бусад сумдын нутгаар 2,6 – 5,0 градус дулаан байв. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 12,0 – 17,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт сумдын нутгаар 5,0 -11,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 3,0 - 8,0 дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт нутгаар 26,0 - 31,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 8,0 - 14,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1 өдөр хур тунадас орж , 0,0 - 0,2 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Эрдэнэбулган, ӨндөрУлаан сумдын нутгаар 0,2 мм, Тариат, Чулуут, Хангай, Жаргалант сумдын нутгаар хамгийн бага тунадас 0,0 мм унасан байна. Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 6 -14 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Чулуут сумын нутгаар секундэт 14 метр, бусад сумдын нутгаар секундэт 6 - 12 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Хашаат, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Чулуут, Хайрхан, ӨндөрУлаан сумдын нутгаар 1 - 2 өдөр ажиглагдсан байв.
Цасан бүрхүүл:Энэ сарын 20-ны мэдээгээр Цэцэрлэг , ӨндөрУлаан, Чулуут сумдын нутгаар цасны дундаж өндөр 0 – 1 см, 8-10 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд өвс хадлан , хужир бэлтгэх, отор нүүднл хийх, бод хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Хашаат, Батцэнгэл, Булган, Өгийнуур, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа