Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 10 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан , Цахир, Чулуут сумдын нутгаар 2,5 - 3,9 градус, бусад сумдын нутгаар 0,1-1,2 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 7,0 – 13,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 8,0-14,0 градус хүйтэн байв, Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 2,0 градус дулаанаас, 4,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Тариат, Хангай сумдын нутгаар 12,0 -14,0 градус , бусад сумдын нутгаар 18,0 - 24,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 12,0 - 17,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1 - 4 өдөр хур тунадас орж , 0,6 – 14,7 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Өлзийт сумын нутгаар 14,7 мм, Чулуут сумын нутгаар хамгийн бага тунадас 0,6 мм унасан байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 17 метр, бусад сумдын нутгаар секундэт 7- 12 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг сумдын нутгаар 3 - 8 өдөр, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хотонт, Булган сумдын нутгаар 1-2 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:Энэ сарын 30-ны мэдээгээр Цахир сумын нутгаар цасны дундаж өндөр 3 см, 8 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хужир бэлтгэх, отор нүүдэл хийх, бод мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Хашаат, Батцэнгэл, Булган, Өгийнуур, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Хашаат, Хайрхан сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа