Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 11 дүгээр сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт айигийн нийт нутгаар 10,0- 15,0 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө нийт нутгаар 2,0-8,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Өндөрулаан, Чулуут, Цахир, Хангай, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 25,0- 29,6 градус, бусад сумдын нутгаар 18,0-24,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 10,0-14,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө нийт нутгаар 10,0-17,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 24,0-30,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1-3 өдөр цас орж , 0,0 – 3,2 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Чулуут сумын нутгаар 3,2 мм, Хайрхан, Батцэнгэл сумдын нутгаар хамгийн бага тунадас 0,0 мм унасан байна. Энэ арав хоногт Эрдэнэмандал, Өлзийт, Цахир сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7-17 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 16-17 метр, бусад сумдын нутгаар секундэт 7 - 12 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал, Тариат сумдын нутгаар 4-7 өдөр, Хашаат, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Чулуут, Жаргалант, Өлзийт сумдын нутгаар 1 - 2 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:Энэ сарын 20-ны мэдээгээр Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Хангай, Хотонт, ӨндөрУлаан Булган сумдын нутгаар цасны дундаж өндөр 1- 6 см, 8-10 баллын цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хужир бэлтгэх, отор нүүдэл хийх, бод хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Тариат, Хангай, Чулуут, Цахир, Цэцэрлэг, ӨндөрУлаан, Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа