Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 11 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, ӨндөрУлаан , Цахир, Чулуут, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 10,1-13,4 градус, бусад сумдын нутгаар 6,7 - 9,8 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 1,0-7,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 21,0 - 27,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 9,0 -14,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн нийт сумдын нутгаар 5,0 -10,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 24,0 – 28,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Цэцэрлэг, Хайрхан сумдын нутгаар 1-3 өдөр цас орж , 0,0 мм тунадас унасан байна. Бусад сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 8 - 25 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Тариат, Эрдэнэбулган сумдын нутгаар секундэт 16-25 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн. Бусад сумдын нутгаар секундэт 8 – 14 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр ихэнх сумдын нутгаар 1-5 өдөр ажиглагдсан байна. Чулуут, Хангай, Булган. Цахир сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байна.
Цасан бүрхүүл:Энэ сарын 30-ны мэдээгээр Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Булган сумын нутгаар цасны дундаж өндөр 2 см, тарлантсан цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хужир бэлтгэх, отор нүүдэл хийх, бод мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Хашаат, Батцэнгэл, Булган, Өгийнуур, Төвшрүүлэх, Хотонт, Цэцэрлэг, Хашаат, Хайрхан сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар усан хангамж сайн байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа