Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 12 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, ӨндөрУлаан, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар 20,0 – 22,3 градус, бусад сумдын нутгаар 16,3 – 19,4 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Тариат, Цэцэрлэг, ӨндөрУлаан, Хангай, Цахир сумдын нутгаар 0,0-2,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 - 7,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 30,0 - 38,0 градус хүртэл хүйтэрсэн байлаа. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Чулуут, Хангай, ӨндөрУлаан, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 8- 14 өдөр , бусад сумдын нутгаар 1-7 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нийт сумдын нутгаар 18,0 – 22,7 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр аймгийн нийт нутгаар 2,0 - 9,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өлзийт сумын нутгаар 43,0 градус , Тариат 39,5 градус, бусад сумдын нутгаар 32,0 – 36,0 градус хүрч хүйтэрсэн байв. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш өдөр Өлзийт суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 1-8 өдөр цас орж, 0,0- 4,3 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Төвшрүүлэх сумын нутгаар 4,3 мм, хамгийн бага тунадас Цэцэрлэг, Батцэнгэл, Жаргалант, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 0,0 мм унасан байна. Өлзийт, Хайрхан сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган ,Эрдэнэмандал сумдын нутгаар секундэт 16 - 20 метр хүрч аюулын хэмжээнд хүрсэн байлаа.Бусад сумдын нутгаар секундэт 7 - 14 метр хүрсэн байна.10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Эрдэнэмандал ,Тариат, Цэцэрлэг, Жаргалант сумдын нутгаар 5 - 11 өдөр, бусад сумдын нутгаар 1 -4 өдөр ажиглагдсан байв. Хангай, Чулуут, Хотонт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байна.
Цасан бүрхүүл:Энэ сарын 31-ны мэдээгээр аймгийн нутгийн 50 орчим хувь нь цастай байна. Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Булган, Тариат, Хотонт, Цахир сумын нутгаар цасны дундаж өндөр 0-3 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хужир бэлтгэх, отор нүүдэл хийх,малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Төвшрүүлэх, Эрдэнэбулган, Булган, ӨндөрУлаан, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга ,ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа