Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 12 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 11,0 - 16,6 градус хүйтэн байв. Агаарт өдөртөө Тариат, Хангай, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 5,0-8,0 градус , бусад сумдын нутгаар 1,0 - 4,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хайрхан сумдын нутгаар 21,0 – 24,0 градус, бусад сумдын нутгаар 25,0 - 30,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр Чулуут, Өлзийт, Өгийнуур сумдад 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хотонт сумдын нутгаар 12,0 - 13,0 градус, бусад сумдын нутгаар 14,0-17,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө нийт нутгаар 1,0 градус дулаанаас, 3,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө аймгийн нийт нутгаар 27,0 – 32,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байна.
Хур тунадас: Энэ арав хоногт 1 - 2 өдөр цас орж , 0,0 – 1,3 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Эрдэнэбулган сумын нутгаар 1,3 мм, Жаргалант, Хотонт, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар хамгийн бага тунадас 0,0 мм унасан байна. Эрдэнэмандал, Цэцэрлэг, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар цас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 5-16 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган сумын нутгаар секундэт 16 метр, бусад сумдын нутгаар секундэт 7 - 12 метр хүрсэн байв. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэбулган, Цэцэрлэг, Чулуут, Батцэнгэл, Тариат, Хашаат, Жаргалант, Хайрхан Жаргалант, Өлзийт сумдын нутгаар 1 - 3 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:Энэ сарын 20-ны мэдээгээр аймгийн нийт нутгийн 50 орчим хувь нь цастай байна. Эрдэнэбулган, Тариат, Төвшрүүлэх, Чулуут, Хангай, Хотонт, Цахир , Булган сумдын нутгаар цасны дундаж өндөр 0 – 4 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хужир бэлтгэх, отор нүүдэл хийх, мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Хангай, Чулуут, Цахир , Эрдэнэбулган, Булган сумдын нутгаар малын усан хангамж сайн, бусад сумдын нутгаар усан хангамж дунд байна.
ЦУОТХ-ийн дарга бөгөөд, ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа